Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.02.23 |
Хөдөө Аж Ахуйн Биржийн арилжаанд анх удаа орон нутгийн хоршоо оролцсон талаар тус биржээс мэдээллээ. Энэ нь зах зээлийн бодит үнээр түүхий эдээ худалдах давуу талыг бий болгож байгаа юм. Хөдөө Аж Ахуйн Биржийн даваа гарагийн арилжаанд оролцсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хотол таван эрдэнэ” хоршоо 900 кг буюу 9 богц үргэлэг, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг онлайн хэлбэрээр захиалгад өгсөн байна.
2011 онд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан юм. Энэ дагуу Хөдөө Аж Ахуйн Биржийн арилжаанд оролцох гишүүн оролцогчдыг ангилж, түүхий эд арилжаалах хоршоодыг байнгын бус гишүүний статустай болгосон байна. Хоршоод орон нутгаасаа арилжаанд оролцсоны үр дүнд түүхий эдээ шат дамжлагагүйгээр худалдах, тээвэрлэлтийн өртөг буурах давуу талтай. Харин үйлдвэрлэгч тал нь анхан шатны нэгжээс түүхий эдээ худалдан авах боломжийг давхар нээж өгч байна гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ. Үүнээс гадна ноолуурын арилжааны хувьд ирэх гуравдугаар сарын 20-ноос Хөдөө Аж Ахуйн Биржээр явагдаж эхлэх юм байна.
Т.Элиса
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |