ТӨВ АЗИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ САНАЛЫГ ЕСБХБ ДЭМЖИВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.22

Өнгөрсөн долоо хоногт Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк болон “The Financial Times” сэтгүүл хамтран Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг Стамбул хотод зохион байгуулсан байна. Энэ үеэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти дараагийн Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэмжжээ.

Уулзалтад “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцож, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Уулзалтад талууд эрчим хүч, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Өнгөрсөн онд олон улсын банк санхүүгийн байгууллагууд “Оюу Толгой”-ийн далд уурхайд төслийн санхүүжилт гаргахаар болсон бөгөөд энэхүү санхүүжилтэд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк голлох үүргийг гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал дээрх банк байгуулагдсанаасаа хойш анх удаа 1.2 тэрбум ам.долларын сендикат зээл гаргахаар болсон аж. Тус банк 2006 оноос хойш Монгол Улсад нийт 78 төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулж, 1.3 тэрбум еврогийн санхүүжилт гаргажээ.

Д.Хаш-Эрдэнэ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн