Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.02.22 |
Монголын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.3 хувьтай байна гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк таамагласан нь биеллээ олсон байна
ЛОНДОН. /Reuters/. Монголын эдийн засаг 2015 онд 2.3 хувиар өссөн байна гэж тус улсын Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд мэдээлжээ. Энэ нь 2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямралд Монгол өртсөнөөс хойших хамгийн тааруу үзүүлэлт болж байна.
Ирэх зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуулиар Засгийн газрын эрхийг дахин барихын төлөө өрсөлдөх Ардчилсан намын гишүүдийн хувьд эдийн засгийн энэ сул байдал ихээхэн сорилт болж байна.
Монголын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.3 хувьтай байна гэж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк таамагласан нь биеллээ олсон байна. Харин Олон улсын валютын сан Монголын эдийн засгийн өсөлт 4.4 хувьтай байна гэж таамаглаж байжээ.
Улаанбаатар хотод төвтэй “BDSec” брокерийн компанийн гүйцэтгэх захирал Ник Коусин, хөгжлийн төслүүдийг дуусгах, хэрэгжүүлж эхлэх ажил удаа дараа хойшлогдсон, түүхий эдийн ханш унасан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэргээс болж Монголын эдийн засгийн өсөлт буурсан гэж хэлэв.
2011 онд арилжааны үйл ажиллагаагаа эхэлсэн “Тавантолгой” нүүрсний ордын цаашдын бүтээн байгуулалтын ажил, тухайлбал, БНХАУ руу нүүрс тээвэрлэх төмөр зам тавих ажлыг Монголын Засгийн хойш тавьсан байна.
“Эдийн засгийн өсөлтөд нүүрс хамгийн ихээр нөлөөлсөн байж магадгүй юм. Мөн “Тавантолгой” орд болон зам тээврийг хөгжүүлж чадаагүй Монголын Засгийн газар үүнд буруутай. Нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь ачааны машинаас зардал багатай бөгөөд нүүрсийг илүү өрсөлдөх чадвартай болгоно” гэж Коусин үзэж байна.
Монголын экспортын хамгийн том хоёр бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. 2012 оны долдугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнөхөн баталсан хууль нь хөрөнгө оруулагчдад ихээхэн саад болж, улмаар Монголын эдийн засаг уналтад орж эхэлсэн.
Өнгөрсөн жил БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 2.5 жилд байгаагүйгээр буурч, гурван жилийн өмнөх шигээ их хэмжээний нүүрс, ялангуяа, цахилгаан станцад ашигладаг дулааны нүүрс худалдан авах боломжгүй болсон.
Монголд олборлодог коксжих нүүрс гангийн үйлдвэрт чухал хэрэгцээтэй түүхий эд юм. 2015 онд Монголын нүүрсний экспорт өмнөх жилийнхээс 35 хувиар буурсан байна.
Монголын эдийн засгийн өсөлт буцаад 10-аас дээш хувьд хүрэх боломжтой. Гэвч Монголын эдийн засгийн дундаж өсөлт хэвийн түвшинд очих эсвэл түүхий эдийн орчин таатай болох түвшин 7-9 хувьтай байна гэж Коусин хэлжээ.
Мөн тэрбээр, “эдийн засгийн өсөлт буурсан асуудлыг сөрөг хүчний Монгол ардын нам зэвсгээ болгон ашиглаж магадгүй. Харин Ардчилсан намын хувьд парламентын олонх хэвээр үлдэхийн тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх алсын хараа, төлөвлөгөөг сонгогчдод гаргаж өгөх шаардлагатай болох байх” гэв.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |