Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2016.02.22 |
Журмын тухай
Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 69 тоот тогтоолоор “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн 3 дугаар зорилтын 2 дахь заалтад “Хувьцаа эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, хувьцаат компанийн засаглалд хөндлөнгийн үнэлгээ, хяналт, шалгалт хийх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах механизмыг бий болгох”, 4 дэх заалтад “Компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, олон нийтэд мэдээлэх тогтолцоо бий болгох” гэж тус тус тусгасан байдаг.
Санхүүгийн Зохицуулах Хороо 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 тоот тогтоолоор “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталсан. Тус журмын 2.3.2.6-д үнэт цаас гаргагч нь Хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн талаарх үнэлгээний тайланг жилийн үйл ажиллагааны тайландаа тусгаж өгөхөөр заасан.
Дээрх хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд болон олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудын засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт үнэн зөв бодит мэдээллийг цаг тухайд хүргэх, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагад тулгуурлан Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2016 оны 1-р сарын 29-ний өдрийн 34 тоот тогтоолоор “КОМПАНИД ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ТҮВШИН ТОГТООХ ЖУРАМ”-ыг баталлаа.
Компанийн засаглалын үндэсний зөвлөл нь уг журмын хэрэгжилтийг хангуулахад чиглэн ажиллах бөгөөд “Хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд нь СЗХ болон Хөрөнгийн биржийн холбогдох дүрэм журмын хүрээнд засаглалын үнэлгээг зөвлөл, түүний ажлын албаар үнэлүүлж түвшинг тогтоолгон хувьцаа эзэмшигчдэд хүргэнэ” гэж тус журмын 1.4-т тусгасан байна.
Компанид засаглалын үнэлгээ хийж, түвшин тогтоох эрх бүхий этгээд болох Компанийн засаглалын үндэсний зөвлөл нь ҮНЭЛГЭЭГ засаглалын үнэлгээний нэгдсэн аргачлалын дагуу хараат бус мэргэжлийн түвшинд хийж компанийн удирдлагад танилцуулан зөвлөмж өгөх тухай журамд тусгагдсан.
Үнэлгээг хийлгэх компани нь “Хөрөнгийн биржийн I,II ангилалд бүртгэлтэй, хувьцаа нь биржээр арилжаалагддаг хувьцаат компани байх бөгөөд засаглалын үнэлгээг 2 жил тутамд хийлгэж хувьцаа эзэмшигчиддээ мэдээлнэ” гэж журамд заасан байна.
Харин “олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаагаа явуулдаг аливаа компаниуд засаглалын үнэлгээг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно” гэж тусгажээ.
Тус журамд тусгаснаар компанид засаглалын түвшин тогтоох үнэлгээг:
75 онооноос дээш бол сайн засаглалтай буюу компанийн удирдлагын үйл ажиллагаа хэвийн;
50-74 оноо бол дунд засаглалтай буюу удирдлагын үйл ажиллагаанд асуудал үүсч болзошгүй;
25-49 оноо бол хангалтгүй засаглалтай буюу компанид хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн;
Харин 24-өөс доош оноо авбал муу засаглалтай компани буюу компанийн удирдлагын үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэх юм.
Тэгвэл үнэлгээний гол шалгуур нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх хамгаалагдсан байдал, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үр өгөөж, гүйцэтгэх удирдлагын менежментийн чадвар, компанийн нээлттэй байдал болон нийгмийн хариуцлага, компанийн оролцогч талуудтай харилцах харилцаа зэргийг багтаасан байна. Засаглалын үнэлгээ нь:
гэсэн 3 үе шаттай хийгдэнэ.
Үнэлгээг дараах таван түвшингээр үнэлнэ. Үүнд:
“4” оноо буюу бүрэн хэрэгжүүлдэг;
“3” оноо буюу хэрэгжүүлдэг;
“2” оноо буюу хагас хэрэгжүүлдэг;
“1” оноо буюу зарим хэсгийг хэрэгжүүлдэг;
“0” оноо буюу хэрэгжүүлдэггүй
гэсэн тоон үзүүлэлтийн 5 түвшингээр дүгнэх ажээ.
“КОМПАНИД ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ТҮВШИН ТОГТООХ ЖУРАМ”-д зааснаар хувьцаат компаниуд нь засаглалын үнэлгээний тайланг жилийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх бөгөөд Хөрөнгийн биржийн цахим хуудас болон СЗХ, Зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ гэж тусгасан.
Харин Хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэлийн ангилалд өөрчлөлт оруулахаар засаглалын үнэлгээ хийгдсэн бол Зөвлөл нь уг үнэлгээний тайланг Хөрөнгийн биржид хүргүүлнэ гэж заажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 444 тоот тогтоолоор Компанийн засаглалын үндэсний зөвлөлийг цаашид санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, компанид засаглалын үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх, компанийн ил тод байдлыг хангах ажлыг төр, хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр мэргэжлийн институтын түвшинд хариуцаж ажиллахыг даалгасан тухай эх сурвалж мэдээллээ.
Батлагдсан журамтай танилцах холбоос: http://frc.mn/legal/detail?id=4869
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |