ХАЙГУУЛ ХИЙХ КОМПАНИУДЫГ ОРОН НУТГИЙНХАН ДЭМЖИХГҮЙ БАЙНА

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.02.18

Өнгөрсөн нэг жилд Засаг дарга нар хайгуул хийх гэсэн ААН-үүдийн 1/3-т нь зөвшөөрөл олгоогүй. Хайгуулаа ч эхлээгүй компаниуд цаашдаа олборлолт, боловсруулах үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

Уул уурхай хөгжсөнөөр орон нутаг хэрхэн хөгжиж болох, энэ салбар хөдөөд ямар боломж олгох талаар “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгээр хөндлөө.  Учир нь манай улсын эдийн засгийг дангаараа нуруун дээрээ үүрч ирсэн энэ салбарыг ад үзэх байдал хөдөөд ихээхэн газар авлаа.

 

Үүнийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших гэсэн уул уурхайн компаниудад өгсөн, засаг дарга нарын сөрөг хариулт нотолно. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ашигт малтмалын газар нийт 1000 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Гэтэл тэдгээр компаниуд орон нутагт очоод хаалга мөргөн, зогсдог байна.Өнгөрсөн нэг жилд Засаг дарга нар хайгуул хийх гэсэн ААН-үүдийн 1/3-т нь зөвшөөрөл олгоогүй. Хайгуулаа ч эхлээгүй компаниуд цаашдаа олборлолт, боловсруулах үйлдвэрлэл эрхлэх боломжгүй.

 

Тэгэхээр нийслэлд хэдийнэ шийдсэн хайгуулын асуудал хөдөөд таг зогсож байгаа юм. Энэ байдлыг залруулах зорилгоор Уул уурхайн яам энэ оны “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг “Орон нутгийн цогц хөгжил- түншлэл” сэдвээр явууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь орон нутгийнхантай нэгдсэн ойлголтод хүрч, хэл амаа ололцох,  юм. Өөрөөр хэлбэл аль аль талдаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөр хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгохыг салбарын яам нь эрмэлзэж байна.

 

 

Уг нь нь орон нутгийн эрх баригчид хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй аж. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд олон аймгийн засаг дарга нар тодорхой хуулийн нэр, заалт дурдалгүйгээр, “Манай  малчдын бэлчээрийг сүйтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хөрс эвдэх эрсдэлтэйгээс татгалзав” гэдэг хариулт өгдөг байна. Угтаа бол Соёлын өвийн тухай хуулийн … заалтын дагуу гэж шалтгаанаа тодорхой тайлбарлах ёстой юм байна.   

 

Иймд төр, ААН, иргэдийн дунд үүссэн, уул уурхайтай холбоотой үйл ойлголцол, ойлголтын зөрүүг арилгахын тулд ТББ-уудыг татан оролцуулахаар болжээ. Ингээд манай Засгийн газрын хүсэлтээр  Германы буцалтгүй тусламжаар “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг Баянхонгор, Сэлэнгэ, Увс,  Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

 

Нөгөө талаас орон нутгийн удирдлагыг буруутгах аргагүй. Учир нь  хариуцлагагүй ажилласан уул уурхайн олон компани байсан. Олборлолт явуулчхаад нөхөн сэргээлт хийдэггүй, технологийн буруу шийдлээр ажиллах,  нинжа нар хууль бусаар олборлолт явуулах,  нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах зэрэг олон зөрчил илэрсээр байгаа юм.

 

Уул уурхай 2015 онд

  • 250 гаруй уурхай, уулын үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 16.1 хувь,
  • Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.2 хувь,
  • Экспортын орлогын 78.8 хувийг,
  • Улсын төсвийн орлогын 20 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

 

Харин энэ онд уул уурхайн салбараас дөрвөн их наяд төгрөгийн орлого бүрдүүлнэ гэж тооцоолж байна.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн