МОНГОЛ БАНК: ДОТООДЫН АРИЛЖААНЫ 13 БАНК 64.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.18

Үүнийг валютын ханшийн өөрчлөлт, эргэн төлөлтийн эрсдэл учрах магадлалтай холбон тайлбарлаж болохоор байна.

Дотоодын 13 арилжааны банк энэ оны эхний сард нийлбэр дүнгээрээ 64.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухай Монголбанк нэгтгэн тайлагналаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг 1.3 хувиар агшиж байсан 2009 оноос хойших анхны тохиолдол болж байна.

Арилжааны банкууд эдийн засгийн аливаа өөрчлөлтийг бусад салбараас түрүүлж тусгадаг гэж үздэг. Тайлангийн бусад гол үзүүлэлтүүдийг харахад, төгрөгийн зээл олголт өмнөх сараас бага зэрэг өссөн байхад, валютынх тогтмол буурсан дүнтэй байна. Үүнийг валютын ханшийн өөрчлөлт, эргэн төлөлтийн эрсдэл учрах магадлалтай холбон тайлбарлаж болохоор байна.

Хэдийгээр арилжааны банкуудын ашигт ажиллагаа буурч, үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн ч арилжааны банкуудын эрсдэл даах чадвар өмнөх жилээс сайжирсан болохыг Төв банк онцоллоо. Мөнгөний бодлогын зөвлөлийн өнгөрсөн оны эхний хурлаар Төв банк арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, 2017 оноос өмнө 50 тэрбум төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 200 тэрбум орчим төгрөгөөр өсчээ.

Б.Дуламхорлоо

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн