Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.02.16 |
Туршилтын үйлдвэрийн санхүүжилт болох 13 сая ам.долларыг Японы талаас буцалтгүй тусламж болгон олгох юм.
Нүүрсийг хуурай аргаар боловсруулах туршилтын үйлдвэрийг байгуулах эхний алхмыг өнөөдөр тавьлаа. Тодруулбал, Уул уурхайн яам, Японы шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн байгууллага болох NEDO-гийн хооронд өнөөдөр санамж бичиг байгуулсан юм.
Туршилтын үйлдвэрт “Эрдэнэс таван толгой” ордын нүүрсийг ашиглах юм. Иймд туршилтын төслийг хэрэгжүүлэх байгууллагууд болох “Эрдэнэс Монгол” ХХК болон Нагата инженеринг компанийн удирдлагууд ч гэрээ байгууллаа.
Үйлдвэр барих бүтээн байгуулалт хэзээ эхлэх, төслийн нийт санхүүжилт ямар хэмжээтэй талаар УУЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.
-Энэ оны эхний улиралд багтаан зураг төслийн ажлаа,. 2017 оны нэгдүгээр улирлаас барилга угсралтын ажлаа эхлүүлнэ. Үйлдвэр 2018 оны нэгдүгээр улиралд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх юм.
Ингээд туршилт амжилттай болвол үйлдвэрлэлийн зорилгоор ажиллаж эхэлнэ. Говьд үйлдвэрлэл явуулахад хамгийн хүндрэлтэй нь ус байдаг. Харин нүүрсийг хуурай аргаар угаах технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр усны нөөц хомс говийн бүсэд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нүүрс баяжуулах шинэ технологийг эзэмших боломж бүрдэнэ. Ус огт хэрэглэхгүй, оронд нь элс ашиглана. Туршилтын үйлдвэрийн санхүүжилт болох 13 сая ам.долларыг Японы талаас буцалтгүй тусламж болгон олгох юм. Маш бага өртгөөр ажиллах, бүрэн автомат үйлдвэр учраас ажиллах хүчний тоо төдийлөн олон биш. Цөөн хүн ажиллана.
Жилийн 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, туршилтын анхны үйлдвэрийн технологи нь
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |