Эх сурвалж : www.gogo.mn Нийтлэгдсэн : 2016.02.16 |
Монголын Хөрөнгийн биржид компанийн бонд гарган хөрөнгө босгох боломжтой.
Компанийн үйл ажиллагаанд богино болон урт хугацаат санхүүжилтийн асуудал чухал. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж шинээр худалдан авах зэрэг бүтээн байгуулалтад дунд болон урт хугацаат санхүүжилт шаарддаг. Тиймээс бараа материал татах, мөнгөн хөрөнгийн урсгалыг тэнцвэржүүлэхийн тулд богино хугацаат санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Одоогоор аж ахуйн нэгжийн санхүүжилт дунджаар 20-25 хувийн хүүтэй, 18 сар хүртэлх хугацаатай байна. Харин хөрөнгийн зах зээлд компанийн бонд гаргаснаар санхүүжилтийн өртгөөс таван хувийн хүү хэмнэх боломжтой юм.
БАНКИНД 2-3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХҮҮ ТӨЛДӨГ
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх аж ахуйн нэгж өөрт хэрэгтэй санхүүжилтээ зөвхөн нэг эх үүсвэрээс хайдаг. Тэр нь арилжааны банк. Аж ахуйн нэгжийн санхүүжилтийн 90-ээс дээш хувь нь 3-4 томоохон банкнаас зээл хэлбэрээр эдийн засагт нийлүүлэгдэж байгаа. Жил бүр 10 орчим их наяд төгрөгийн зээлийг банкны систем үйлдвэрлэдэг. Үүнээс дийлэнхийг нь аж ахуйн нэгжүүд авдаг бол зохих хувийг иргэд хэрэглэж ирсэн. Хэрэв дээрх хөрөнгийг банкны зээлийн дундаж хүүгээр тооцвол жилдээ 2-3 их наяд төгрөгийг банкинд төлдөг гэсэн үг.
Цагаан сарын өмнөхөн Засгийн газраас малчдын зээлийн хүү 30 хувь байсныг 18 болгох шийдвэр гаргасан. Учир нь малчдын зээлийн хүү хэт өндөр гэж үзсэн юм. Тиймээс Төрийн банкаар дамжуулан олгож буй малчдын зээлийн хүүг 18 хувь болгосон нь энэ. Мэдээж хүүгийн зөрүүг банк өөрөө даах эсвэл Монголбанк санхүүжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин бизнесийн зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар ярьж эхэлсэн зүйл огт алга. Инфляцийн төвшинтэй уялдуулан Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгжээр бууруулсан. Гэтэл Засгийн газрын бондын хүү нэг хувиар өссөн нь учиртай. Магадгүй төрөөс банкны зээлийн хүүг ойрын болон дунд хугацаанд бууруулах арга хэмжээ авч чадахгүйг илтгэж буй хэрэг.
КОМПАНИЙН БОНДЫН ХҮҮ 15-18 ХУВЬ БАЙХ БОЛОМЖТОЙ
Төрийн зохицуулалт, бодлого шийдвэрийг хүлээлгүйгээр бага хүүтэй зээлийн эх үүсвэр олох боломж аж ахуйн нэгжүүдэд бий. Өөрөөр хэлбэл, Монголын Хөрөнгийн биржид компанийн бонд гарган хөрөнгө босгох боломжтой юм. Уг бондын хүү 15-18 хооронд байх боломжтой. Учир нь банкуудын эх үүсвэрийг бүрдүүлэгч нь харилцах, хадгаламж эзэмшигч нар. Тэд хугацаанаасаа хамаарч 10-15 хувийн хүүг банкнаас авдаг. Харин банк харилцах, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөнөөс 10 хувийн өгөөж нэмж эцсийн хэрэглэгчдэд зээл хэлбэрээр олгодог. Тиймээс компаниуд, арилжааны банк гэсэн гуравдагч зуучлагчаар дамжилгүй шууд эцсийн хөрөнгө оруулагчидтай холбогдвол жилийн 10-15 хувийн хүүтэй эх үүсвэрийг татна гэсэн үг.
Хөрөнгийн зах зээл буюу хуримтлалтай хэсэг нь санхүүжилт шаардлагатай төслүүдтэй шууд харилцдаг талбар нь Хөрөнгийн бирж. Энэ талбар манайд бэлэн байна. Эхний үе шатанд бондоо зах зээлд амжилттай арилжиж, хөрөнгө оруулагчдын хүрээг бий болгохын тулд банкны дундаж хадгаламжаас дээгүүр, банкны зээлийн хүүгээс доогуур хүүгээр буюу 17-19 хувийн хүүтэй компанийн бонд гаргаж болно. Ингэвэл банкны хадгаламжаас өөр найдвартай хөрөнгө оруулалтын сонголтгүй харилцах, хадгаламж эзэмшигч нар худалдан авах нь дамжиггүй билээ.
ИТГЭЛЦЭЛ
Хөрөнгө оруулагчдын эрсдлийг бууруулах, итгэлцлийн төвшнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зах зээлийн эрэлтийн хэмжээг тандах үүднээс бага хэмжээгээр тухайлбал, нийт компанийн зах зээлийн үнэлгээний 2-5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй компанийн бонд гаргавал зах зээл шингээнэ. Ингэснээр асуудал гарахгүй бөгөөд цаашдаа илүү өндөр дүнгээр өргөн хүрээнд бонд гаргах боломж нь бүрдэнэ. Хөрөнгийн зах зээл дэх компанийн нэрийн хуудас нь зээлжих зэрэглэл. Энэ нь хэн хамгийн бага хүүтэй бонд гаргах вэ гэдгийг илтгэдэг. Тиймээс Монголын аж ахуйн нэгжүүд ч энэ замаар явах цаг нь болсон. Тухайлбал, “АПУ”, “Говь”, “Сүү” зэрэг хувьцаат компаниуд болон “М Си Эс”, “Моннис”, “Таванбогд”, “Гацуурт”, “НИК” зэрэг компаниуд компанийн бонд гаргавал хөрөнгийн зах зээлд тэдний хүлээсэн орон зай бий.
Д.Ангар /Хөрөнгийн зах зээлийн шинжээч/
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |