1,072 хувьцааг АРИЛЖААЛАХ асуудлаар УИХ, ЗГ-т хандлаа

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2016.02.16

"Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгалах төв" нийгэмд үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай:

 "Эрдэнэс Тавантолгой"  хувьцаат компанийн 1,072 хувьцааг арилжаалах асуудлаар УИХ, ЗГ-т хандаж байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улс иргэн бүртээ ЭТТ компанийн 1,072 хувьцааг хуваарилж олгосон. Иргэд хувьцаатай болоод дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа ч хувьцаагаа захиран зарцуулах, арилжаалах эрх нь хаалттай хэвээр байна. 

Манай төвд гэхэд л 800 гаруй иргэн хандаж "1,072 хувьцааг арилжаалах асуудлыг хөндөөч ээ" гэсэн хүсэлт тавьсан. 508 иргэн өргөдөл гаргасан байгаа. Бидний зүгээс өргөдлийг нь иргэний үнэмлэхийн хуулбартай хавсаргаж авсан бөгөөд ЭТТ ХК-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай албан бичгийн хамт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа юм.

 

 

2011 онд зохион байгуулагдсан иргэний шинчилсэн бүртгэлд хамрагдсан 2,800,000 гаруй иргэнд 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,072 хувьцааг хуваарилж өгсөн бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмших боломжтой юм.

Тухайн үед "Хувьцаа авахгүй, бэлэн мөнгө авна" гэсэн иргэдийн хүсэлтийг үндэслэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд гээд 300 мянга гаруй иргэнд бэлэн мөнгийг нь өгчихсөн. Эдгээр иргэдийг хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн буюу одоо хувьцаагүй гэж ойлгож болно.

Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт:

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр - 500,000 төгрөг
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр - 500,000 төгрөг
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал - 8040 төгрөг
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус гус хүртсэн иргэд хамаарагдана.

Ингээд үлдсэн 2,500,000 хүн 1,072 хувьцааг эзэмшсэн гэсэн үг. Үүнээс 800 мянга гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд албан ёсоор хувьцаагаа баталгаажуулчихсан байгаа. Эдгээр баталгаажуулсан иргэд хувьцаагаа арилжаалах сонирхолтой байгаа учраас бид УИХ, ЗГ-т хандаж байгаа юм.

Түүнчлэн иргэд хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд ногдол ашиг авах сонирхолтой байгаа. Гэхдээ 2010 онд байгуулагдсан ЭТТ компани ашигтай ажиллаж чадахгүй байгаа гэдгийг тайлангаас нь харж болно.

ЭТТ компани ногдол ашгаа өгч эхлээгүй. 

 
 

2012 онд 300 мянга гаруй иргэнд бэлэн мөнгө олгохын тулд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын "Чалько" компанитай гэрээ хийж, ЭТТ компанийг 300 сая ам.долларын нүүрс нийлүүлээрэй гээд мөнгийг нь урьдчилж аваад иргэдэд тараачихсан. Энэ мөнгөний 220 сая орчим ам.долларыг нь өнгөрсөн таван жилийн хугацаанд дарчихсан бөгөөд 130 сая ам. долларын өр үлдээд байгаа гэсэн мэдээллийг тус компаниас өгч байгаа. ЭТТ компанийг ногдол ашгаа өгч эхлээгүй гэж ойлгож болно. 

ЭТТ компани бүрэн хүчин чадалдаа хүрвэл жилд 20 сая тонн нүүрс олборлох боломжтой бөгөөд 300 жил ашиглах нөөцтэй орд юм" хэмээн ярилаа.

 

Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ? /Жишээ/

  • Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 
    8,040 төгрөгт ногдох хувьцаа: (1,072*8,040)/ 1,000,000=8.61888=9
    Доржийн эзэмших хувьцаа: 1,072-9 = 1,063

     
  • Оюутан Бат 2011  онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг ннйт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 
    508,040 төгрөгт ногдох хувьцаа: (1,072*508,040) / 1,000,000=544.618=545 
    Оюутан Батын эзэмших хувьцаа: 1,072-545=527

     
  • Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 
    491,960 төгрөгт ногдох хувьцаа: (1,072*491,960) / 1,000,000=527.3811=528 
    Оюутан Сүрэнгийн эзэмших хувьцаа: 1,072-528 =544

     
  • Иргэн Оюун Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртээгүй бөгөөд Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан тул иргэн Оюун хувьцаа /1072-1072=0/эзэмшихгүй байсан богоод ЗГ ын 2015-04-20 одрийн 151 дүгээр тогтоолоор буцаан эзэмшүүлэхээр болсон.

 

Иргэн та "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration/default.jsp хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг крилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн