УИХ Гацууртын ордыг эзэмших шийдвэр өчигдөр гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, энэ төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан юм. Гацууртын ордын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж буй аж.
Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432.3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд оногдоно гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.
Гацууртын ордын нийт хөрөнгө оруулалты хэмжээ 215.9 сая ам.доллар болж буй аж. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар болж байна.
Мөн тэрээр “Ашигт малтмалын хуулиар Засгийн газар нэг бол 34 хувиа эзэмшээд явна. Эсвэл 34 хувьтай дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг аваад явах юм. Тусгай төлбөрийг өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ энэ нь алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна” гэлээ.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл байх аж. Мөн ААНХОТ-ыг авах бөгөөд бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явах юм байна.
Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, орд ашиглах гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаа нь эхлэх аж. Энэ талаар Р.Жигжид сайд “Нэг жилийн дотор үйл ажиллагаагаа эхлэх болов уу гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа” гэлээ.
Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих аж.
Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих аж. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах гэнэ. Ингэснээр орлого шууд орж ирнэ гэж тооцжээ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна. Мөн тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах гэнэ.
Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэн гэж үзэж буйгаа Уул уурхайн сайд хэллээ.