Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.02.05 |
Орон сууцны зээлийн санхүүжилт нэмэгдэж, Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрээд байна.
“МИК Холдинг” компанийн “МИК Актив-8” тусгай зориулалтын компани орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан 3311 зээлдэгчийн материалыг багцалж, хоёрдогч захад 186.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргалаа. Ингэснээр орон сууцны зээлийн санхүүжилт нэмэгдэж, Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрээд байна.
100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, “МИК Актив-8” бондын нөхцөл өмнөх үнэт цаасны нөхцөлтэй ижил байх ажээ. Өөрөөр хэлбэл нийт гаргаж байгаа үнэт цаасны 10 хувь нь энгийн баталгаат үнэт цаас байгаа бол 90 хувь нь давуу эрхтэй баталгаат үнэт цаас байна. Энгийн баталгаат үнэт цаасны жилийн хүү 10.5 хувь, давуу эрхтэй баталгаат үнэт цаасных 4.5 хувь байх юм байна.
Монголын Ипотекийн Корпораци энэ онд өмнөх жилийн адил дөрвөн удаагийн бонд гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад гаргах бондын хэмжээ харьцангуй бага буюу 700 орчим тэрбум төгрөг байхаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. 8 дахь удаагийн ипотекээр баталгаажсан үнэт цаасыг оруулан тооцсоноор Монголын Ипотекийн Корпораци 2013 оноос хойш нийт 54 мянган зээлдэгчийн материалыг багцалж, хоёрдогч захад 2.3 их наяд төгрөгийн үнэт цаас гаргаад байна.
Э.Нарантунгалаг
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |