ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ий шагнал ГРАН ПРИ цом

Эх сурвалж : www.facebook.com/gobicashmere/

Нийтлэгдсэн : 2014.11.04

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ий шагнал ГРАН ПРИ цом, өргөмжлөлөөр шагнууллаа

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ий шагнал
ГРАН ПРИ цом, өргөмжлөлөөр шагнууллаа

ҮХААЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл групп хамтран зохион байгуулсан “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа. 

Найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний шилдэг 100 гаруй аж ахуй нэгжийг нэгтгэсэн энэхүү үзэсгэлэнгээс “Говь” ХК-ийн 2014 оны Намар Өвлийн шинэ коллекци өндөр чанар, загвар өнгө дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч ШИЛДГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ий шагнал ГРАН ПРИ цом, өргөмжлөлөөр шагнууллаа. 

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломжийг бүрдүүлэх, шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөхөд оршиж байгаа бөгөөд энэхүү зорилгоо биелүүлж хэрэглэгч үйлдвэрлэгчдийг ойртуулсан, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг дэмжсэн үзэсгэлэн боллоо хэмээн бидний зүгээс баяртай байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн