Нийтлэгдсэн : 2016.02.04 |
Цуврал 2. Эрдэнэс Монгол компанийн охин компани болох Багануур, Шивээ-Овоо ХК-иудын ТУЗ-ийн дарга Б.Ариунболдтой ярилцаж Шивээ-Овоо ХК-ийн засаглалын талаар тодруулга авлаа.
Шивээ-Овоо ХК-ийн хувьд 2015 онд өрнөсөн томоохон үйл явдал юу байв?
Ер нь манай Эрдэнэс Монгол компани Монгол Улсын томоохон стратегийн ордуудыг эгнээндээ нэгтгэсэн уул уурхайн компани. Шивээ-Овоо ХК-ийн хувьд онцлох үйл явдал гэвэл өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагааны алдагдал энэ жил 4-5 дахин буурсан. 2013 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Багануур, Шивээ-Овоо ХК-ийн нүүрсний ордын лицензийг манай компани дээр шилжүүлснээс манай компанийн мэдэлд охин компанийн хэлбэрээр ажиллаж байна. Үүнээс хойш 2 жил гаруй хугацаанд 2 уурхайны үзүүлэлтүүд маш их сайжирсан.
Өнөөгийн байдлаар 2 компанийн үйлдвэрлэлийн томоохон өргөтгөлийг хийж шинэчлэхээр болоод байна. Энэ оноос шинэчлэл өөрчлөлтийн ажлууд эхэлнэ. Мөн БНХАУ-ын Grid State компани Монгол Улсад томоохон цахилгаан станц барих төслийн ажлыг эхлүүлж байна. 9,6 мянган МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах ажлын хүрээнд жилд 30 сая тонн нүүрс олборлох хэмжээнд өргөтгөх шаардлагатай болж байна.
Энэ ажлуудыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас дэмжээд бидэнтэй хамтраад эрчимтэй ажиллаж байна. Хятадын тал ч идэвхтэй байж 3 сард ажлыг эхлүүлье гэсэн саналыг тавьж байна.
Компанийн хувьд тулгамддаг асуудал юу байна? Эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Тулгамдаж байгаа асуудал бол мөнхөд л байсан. Шивээ-Овоогийн уурхай 25 жил болж байна. Жил болгон л нүүрсний үнийг төр тогтоогоод өгчихдөг болохоор дандаа алдагдалтай ажилладаг. Гэхдээ бид одоо нүүрснийхээ үнийг тодорхой хэмжээнд чөлөөлж байгаа. 2015 оны 1 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний үнийг балансжуулах замаар чөлөөл гэсэн шийдвэр гараад одоо ерөнхийдөө чөлөөлж эхэлж байгаа.
2016, 2017 оноос нүүрсний үнэ балансныхаа хэмжээнд очоод 2018 оноос хойш бол ашигтай ажиллаж боломжийг бүрдүүлж эхэлнэ гэсэн үг. Мөн Эрнст энд Янг Монголия Аудит компаниар дүгнэлт хийлгүүлсэн. Дүгнэлт нэлээн сайн гарсан байгаа. Энэ нь 2 уурхайг маань олон улсад гаргаж үнэ хүргэх шинэ техник технологийг уурхайнууддаа оруулах боломж нээгдэж байна гэж үзэж байна.
Хамгийн сүүлийн байдлаар Герман болон Польшийн Засгийн газраас санал тавиад канверийн системийг 2 уурхайд чинь тавья гэдэг асуудлыг хөндөөд ажлын хэсэг гараад ажиллаж эхлээд байна.
Дэлхийн стандартаар бол 1 тоног төхөөрөмжийг 10 жил хэрэглээд ашиглалтаас гаргадаг бол манайх 35 жил хэрэглэж байна. Энэ нь өөрөө бүтээмж муутай өртөг, өндөртэй тоног төхөөрөмж. Одоо парк шинэчлэл хийгдээд хөрөнгө оруулалт ороод ирэхээр бүх зүйл сайжирна. Ер нь олон улсын аудит ороход л өнгө зүс нь сайжирч нэлээд өндөр үзүүлэлтэй гарч байна гэдэг нь бид гадны зах зээлээс мөнгө босгох боломжууд бүрдээд ирж байна гэсэн үг.
Хэтийн төлөвийг эерэгээр харсан маш олон шинэчлэлийн ажил хийгдэхээр эхлэлээ тавьж, хэлэлцэх асуудал ч их байж. Тэгвэл өнгөрсөн онд танай ТУЗ хэдэн удаа хуралдсан бэ?
ТУЗ бол ер нь шаардлага гарвал байнга л хуралддаг. 2015 оны 4 дүгээр сараас ТУЗ шинэчлэгдээд манай Эрдэс Монгол компани дээр ирснээс хойш бол 12 удаа хуралдсан. Шийдвэрүүдийг дор дор нь гаргаад хурдтай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Тиймдээ ч энэ өвөлжилт хаваржилтийн бэлтгэл ажлыг уурхайнууд маань сайн давсан. Бүр алдагдалаа бууруулж чадсан нь маш том амжилт.
ТУЗ-ийн хурлаар ямар ямар чухал асуудлыг хэлэлцсэн бэ?
Бид яг тулгамдсан асуудлуудыг л ярилцдаг. Шивээ-Овоогийн уурхай дээр бол Засгийн газрын тогтоолын дагуу нэмэлт хувьцаа гаргаж байгаа. Төрийн мэдэлд 90 хувь нь, 10 хувь нь хувийн компанийн мэдэлд байдаг. Энэ жил бол 49 хувь хүртэлх нэмэлт хувьцаа гаргах шийдвэр гарсан. Үүний дагуу энэ ажлыг эрчимжүүлж байна.
Харин дэлхийн эдийн засаг хямралтай байгаа учраас хувьцааны үнэ ханш буурах төлөвтэй байгаа. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа болохоор бас эерэг үзүүлэлтүүд харагдаж байна.
Нэмэлт хувьцаа гаргаж байгаа гэлээ. Өөр хэлэлцсэн чухал асуудлуудаа та тодорхой хэлж өгөөч?
Ер нь бол уурхайд маш их бэрхшээл байгаа. Нийгмийн асуудал, компанийн засаглал, хариуцлага, орон нутаг гээд л. Сумын хувьд бид хөрөнгө оруулалт хийж хөгжил цэцэглэлтэнд нь анхаарч байна. Шивээ-Овоогийн ажилчдын цалинг тодорхой хувиар нэмлээ, мөн ажилчдын байрыг засвар үйлчилгээ хийгээд байна. Ер нь зах зээл хумигдлаа гээд нэг хүнийг ч орон тооны цомхотголоор халаагүй. Хүнд үеийг хамтдаа давж гарах л удирдлагын багийн бодлого байгаа.
ТУЗ-ийн дэргэдэх хороод хэрхэн ажиллаж байгаа вэ? Үйл ажиллагаа нь саатдаг тохиолдол бий юу?
Хороодууд бол өөр өөрсдийнхөө үндсэн чиг үүргийн дагуу ажлаа хийдэг. Аудитын хороо маань улирал тутам хэлэлцсэн асуудлуудад тайлан гаргадаг. Жишээ нь энэ улиралд хичнээн шийдвэр гаргаж, хэрэгжилт нь хэр байна? гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. Тухайн үед нь жижиг зөрчил доголдол гарвал хэлж залруулаад л явж байгаа. Ер нь ТУЗ бол байнгын ажиллагаатай болсон гэхэд болно.
Одоо 5-р цахилгаан станцын өргөтгөлийн ажил гэхэд л 2 уурхайд нийлээд 300 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. Энэ мөнгийг л олон улсын зах зээлээс босгоно гэдэг маш том хариуцлага. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч танайхтай хамтраад эдгээр ажлуудыг санхүүжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл 2015 оны хувьд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал хэлэлцсэн үү?
Санхүүгийн боломж байхгүй. Өнгөрсөн жил бол их хэмжээний хэлцэл ерөөсөө хийгээгүй. Сонирхлын зөрчил ч бас байхгүй ээ.
Танайх аудитын компаниа яаж сонгосон бэ?
Хуулийн дагуу тендер шалгаруулаад л сонгосон. Монголд 4 гадаадын аудитын компани байдаг, тэд бүгд оролцсон. Тэндээс хамгийн боломжит үнийн санал, техникийн санал өгсөн компани шалгарсан. Ер нь манай Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс таван толгой, Эрдэнэс-Оюу толгой компани дөрвүүлэн дээр нь аудит хийлгэсэн л дээ.
Угаасаа ОУ-ын зах зээлээс санхүү босгоход ганц шаардлага нь ОУ-ын аудит орсон байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Тиймээс энэ захиалгаар ажил хийдэг байгууллага бидэнд сайнаар нөлөөлж байгаа. Уурхайнууд маань цаашид ашигтай ажиллах дүр төрх байна гэдгийг харж байгаа юм билээ. Энд их баяртай байгаа.
Аудитын дүгнэлт хэзээ гарах вэ?
2 сарын 20-н гэхэд зөвлөмжүүд нь гарчихсан, Санхүүгийн зохицуулах хорооны тайланд тусгагдаад очих байх.
Танайд ногдол ашгийн бодлого бий юу?
Ер нь Шивээ-Овоо, Багануурын уурхайнууд энэ олон жил ажиллахдаа нэг ч удаа ногдол ашиг өгч үзээгүй. Дандаа алдагдалтай л ажилладаг байсан. Одоо уурхайнууд маань ашигтай ажиллаад эхлэхээр компанийн засаглалаар, бизнесийн байгууллагын зарчмаар ажиллаад эхэлнэ. Хамгийн гол нь цэвэр бизнесийн зарчмаа оруулаад Засгийн газар ч асуудлуудаа шийдвэрлээд явах нь зүйтэй гэж бодож байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлууд товлогдсон уу? Ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
Одоогоор товлоогүй байна. Ер нь бол хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаа хэлэлцэнэ, нэмэлт хувьцааныхаа асуудлыг л ярина. Шивээ-Овоогийн уурхай дээр 3 компани саналаа өгсөн байна лээ. Тодорхой хугацааны дараа бас дүр төрх харагдана. Тэр үед магадгүй нэмэлт хувьцаагаа ямар хэлбэрээр явуулах вэ гэх мэтийн асуудлууд гарч ирэх байх. Эдгээр асуудлуудаа л ярилцана гэж бодож байна.
ТУЗ-ийн бүрэлдэхүүний талаар тодруулбал?
Шивээ-Овоо дээр бол ТУЗ-ийн 9 гишүүний 3 нь Эрдэнэс Монголоос томилогдсон. Харин хараат бус гишүүдийг Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хорооноос сонгосон байгаа.
Та ТУЗ-ийн даргын хувьд танай компанийн засаглал ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
ТУЗ бол компанийхаа гүйцэтгэх удирдлагатай нягт хамтарч ажиллаж байгаагийн үр дүнд их сайжирсан. Алдагдалаа 5 дахин бууруулж чадсан гэдэг маань хамт олны амжилт. Ер нь хөгжил дэвшил гарч ирж байнаа л гэж ойлгож байгаа.
2016 онд хэд хэдэн төсөл, хөрөнгө оруулалтын ажлууд дээр төвлөрөх юм байна. Танд хувьцаа эзэмшигчиддээ хүргэх нэмэлт мэдээлэл байна уу?
Ирээдүй гэрэлтэй гэгээтэй харагдсан шүү. Манай компани Шилэн дансны хуулийн дагуу бүх санхүүгийн гүйлгээнүүдээ тавьж байгаа учраас хүмүүс аяндаа харах байх. Томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд үүнтэй хобоотой хөрөнгө оруулалтууд бий болно. Тиймээс 2020 оноос ногдол ашиг олгож эхлэх боломж нээлттэй харагдаж байна.
Шивээ-Овоо компани жилдээ 2 сая тонн нүүрс олборлодог. Одоо 5-р цахилгаан станцтай холбоотойгоор нэмээд 3 сая тонн нүүрс олборлох шаардлага гарч байна. Энэ мэтчилэн цаашид үйл ажиллагаа томрох нь харагдаж байна. Нөөц бол хангалттай байгаа. Цаашид бид үйл ажиллагааны аудит оруулна гэж бодож байгаа. Шинэ техник технологи нэвтрээд ирэхээр манай компанийн бүтээмж ч дээшилнэ. Хонгилын үзүүрт гэрэл харагдаагүй шүү. Гэрэл гэгээтэй ирээдүй рүү хэдийнэ явчихсан байна.
Ярилцсанд баярлалаа.
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |