БНХАУ ЭНЭ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТӨЛВӨӨ 6.5-7 ХУВИАР ТОГТООЛОО

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.04

БНХАУ-ын Засгийн газар энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 6.5-7 хувиар тогтоож...

БНХАУ-ын Засгийн газар энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 6.5-7 хувиар тогтоож, сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа хэлбэлзэлтэй зорилт тавилаа. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Шу Шаоши "Хэдийгээр эхний улирлын эдийн засгийн дарамт өндөр байгаа ч зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой" гэж байсан юм. Мөн тэрбээр "Нийлүүлэлтийн илүүдлийг арилгаж, банкны зээлээр амь зуудаг үхмэл компаниудыг хаана" гэсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банк гадаадын хөрөнгө оруулагчдад тавих хяналтаа султгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр шинэчлэлийн дүнд БНХАУ-ын компаниудын бонд, хувьцаанд оруулах гадаадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээг өсгөхөөс гадна санхүүжилтээ эргүүлэн татах ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг суллах юм байна. Хэдий тийм боловч төлөвлөгөөг албан ёсоор зарлаагүй байгаа учир хараахан урьдчилсан дүгнэлт өгөхөд эрт байгаа аж.

Нөгөө талаас энэхүү төлөвлөгөө нь БНХАУ-ын Хөрөнгийн бирж, юанийн ханш унасныг үл харгалзан тус улсын эрх баригчид санхүүгийн зах зээлээ нээх амлалтаа биелүүлэхэд бэлэн байгааг илтгэсэн юм. БНХАУ-ын Төв банкнаас эдийн засгаа сэргээх хэд хэдэн арга хэмжээ авч байгаа бөгөөд тухайлбал барилгын салбарыг дэмжих зорилгоор орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг түүхэн доод түвшин 20 хувь руу буулгаад байна.

Б.Дашням

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн