"UNITED PARCEL SERVICE"-ИЙН ОРЛОГО ӨСЧ, 16.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.03

Дэлхийд хамгийн томд тооцогдох илгээмж хүргэлтийн компани “United Parcel Service”-ийн өнгөрсөн улирлын орлого...

Дэлхийд хамгийн томд тооцогдох илгээмж хүргэлтийн компани “United Parcel Service”-ийн өнгөрсөн улирлын орлого өмнөх оны мөн үеэс 1 хувиар өсч, 16.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин өмнөх санхүүгийн жилд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 20 центээр нэмэгдэж, 5.9 ам.доллар болжээ. Тус компанийн удирдлага өнгөрсөн оны тайланг танилцуулсныхаа дараа энэ онд өсөлт хурдасна гэж мэдэгдсэн юм.

Компанийн Гүйцэтгэх захирал хэлэхдээ "Хэдийгээр эдийн засгийн өсөлт удааширсан ч интернэт худалдааны үсрэнгүй хөгжил шинэ боломж нээж байна" гэдгийг онцолжээ. Мөн иргэдийн илгээмжийн үйлчилгээ хурдацтай өссөнөөр 2018 он гэхэд бизнесийн илгээмжийг гүйцэж төрүүлнэ гэж тооцсон байна. “United Parcel Service” компани шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний үнэ тогтоох аргачлалаа өөрчилснөөр ашгаа нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Б.Дашням

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн