Эх сурвалж : www.sharyngol.com Нийтлэгдсэн : 2016.02.03 |
Цуврал 1. МХБ-ийн ТОП-20 индекст бүртгэлтэй Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх-тэй тус компанийн засаглалын талаар ярилцлаа
Шарын гол ХК-ийн хувьд 2015 оны үйл ажиллагаанаас онцлох үйл явдлууд юу байв?
Бид 50 жил үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд орууллаа, жилдээ 600 мянган тонн нүүрсийг баяжуулж чанарыг сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд гаргах зорилготойгоор Английн хамгийн сүүлийн үеийн технологиор нэвтрүүлж тус үйлдвэрийг нээсэн.
Энэ үйлдвэр маань монголын нүүрс баяжуулах 2 дахь үйлдвэр болж байна. Мөн хөрс хуулалт, олборолтын үйл ажиллагаагаа өнгөрсөн оныхтой харьцуулахад нэлээд ахиуллаа. Төлөвлөгөө 110-130 хувийн биелэлттэй байлаа. МҮХАҮТ-аас манай компанийг 2015 оны Уул уурхайн шилдэг үйлдвэрлэгчээр шалгаруулсан. Ийм амжилттайгаар бид 2015 оныг үдлээ.
Өнгөрсөн онд тулгамдсан асуудал байсан уу? Улс орны эдийн засгийн байдал хэрхэн нөлөөлсөн бэ?
Ер нь бол бидэнд байнга үүсэж явдаг хүндрэлүүд байдаг. Юун түрүүнд нүүрсний төлбөр тооцооны асуудлууд байна. Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудад нийт олборлосон нүүрснийхээ 70-80 хувийг нийлүүлдэг. Тухайн аж ахуй нэгжүүдээс 45 хоногийн дотор төлбөр тооцоогоо авах нөхцөлтэй ажилладаг. Гэвч компаниуд орлогоо төвлөрүүлэх, томоохон газрууд нь эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь өгдөггүй гэх мэт хүндрэлүүдээс болж хойшилдог. Энэ нь бидэнд тодорхой хэмжээгээр санхүүгийн хүндрэлтэй байдлыг байнга үүсгэж байна.
Мөн нүүрсний өөрийнх нь үнэ байна. Нүүрсний үнийг төрөөс шууд бус байдлаар зохицуулалт хийдэг нь манай нүүрсний үнийг байнга хянадаг гэсэн үг. Тиймээс бид өөрийн олборлож байгаа нүүрсийг ашигтай байдлаар тогтоох боломжгүй байдаг. Бас нэг хүндрэл нь Шарын гол байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байх 30 жилийн хугацаанд уулын ашиглалт, хөрс хуулалтын зохистой харьцаануудыг мөрдөөгүйгээс болж хөрс хуулалт геологийн ашигтай харьцаа алдагдсан байдаг. Жишээлбэл 5-7 шоо метр хөрс хуулж байж нэг тонн нүүрс олборлодог. Гэтэл бусад уурхайнууд 1-1,2, 3-4 шоо метр хөрс хуулалт хийж 1 тонн нүүрс олборлодог. Гэсэн ч бид компанийнхаа эдийн засгийг үр ашигтай байлгахын тулд зардалаа хэмнэх, шинэ санал санаачлагыг дэмжих зэргээр үйл ажиллагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.
Компанийн ТУЗ хэдэн удаа хуралдаж дээр хэлсэнчлэн тодорхой бодлогуудыг хэлэлцэв, ТУЗ-өөр яригдсан гол гол асуудлууд юу байв?
2015 оны хувь ТУЗ 11 удаа хуралдсан байгаа. Манай гишүүдээс зарим нь Улаанбаатар хотод байнгын оршин суудаггүй болохоор зарим тохиолдолд онлайн хурлыг зохион байгуулдаг. Журам батлах, нүүрсний үнээ батлах зэрэг бусад компанийн л адил хуралдаж Хороод маань асуудлуудаа дэвшүүлээд ярилцаад шийдээд явдаг даа.
ТУЗ-ийн дэргэдэх Хороодууд хэрхэн ажиллаж байна вэ? Ямар нэгэн асуудлаас үүдэн үйл ажиллагаа нь хэрэгжихгүй, идэвхгүй байгаа хороо бий юу?
Манайх нийт 4 хороотой. Аудитын хорооны үүргээс илүү өндөр түвшний хороог шинээр байгуулж ажиллуулж байгаа. Нэг талаар манайд давуу тал бий. 2009 оноос МХБ-д бүртгэгдсэн хувьцааны 50 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшиж эхэлсэн. Тиймээс өнөөдөр манай төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-ийг олон улсын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын захирлууд, ТУЗ-ийн гишүүд, хөрөнгө оруулагч сангийн гишүүд гээд туршлагатай гадаадын иргэн, хараат бус гишүүд эзэлдэг
Тэдгээрийн соёлын нөлөө ч манайд нэлээн нэвтэрч орж ирсэн гэж үзэж болно. Үүний үр дүнд бид компанийн засаглалын хувьд нээлттэй, ил тод байдаг гэж боддог. Хороодын хувьд ч журмынхаа дагуу ажиллаад явж байна.
Танай компани их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлэлцэлүүдийг ТУЗ-өөрөө хэлэлцдэг үү?
Их хэмжээний хэлцэлүүд бол байнга гардаг. Гэхдээ бид их хэмжээний хэлцлээсээ илүү сонирхлын зөрчилтэй хэлцлүүд дээр илүү анхаарал тавьж ажилладаг. Тийм ч учраас 4 дэх хороог байгуулсан. Энэ хороо асуудлуудыг маш сайн харж байж ТУЗ-ийн хуралд оруулах уу үгүй гэдгийг шийддэг.
Манайх 4 дэх жилдээ олон улсын аудитын компанитай хамтарч ажиллаж байна. Мөн Европын сэргээн босголтын банкнаас зээл авсан. Зээлийнхээ эхний шатлалыг авсан ч 2 дахь шатлалаа аваагүй байна. Ийм тохиолдолд зээл олгосон газар бас тодорхой хяналтын байгууллагуудыг манайх дээр авч ажиллуулдаг. Энэ ч утгаараа бид ил тод, нээлттэй байх нөхцлийг нэлээд хангаж ажилладаг.
Аудитын компаниа танайх яаж сонгосон бэ?
Нэр дэвшүүлэх хорооноос аудитын компанийг ТУЗ-д танилцуулж, сонгон шалгаруулж явдаг. Манай компани 2 аудитын компанитай давхар хамтарч ажиллаж байгаа.
Хөндлөнгийн аудитын дүгнэлт хэзээ гарах бол?
Ер нь бол 2 сарын сүүлээр гардаг. Гэхдээ энэ жил арай эрт гарч магадгүй гэж манай компанид мэдэгдсэн.
Компанийн ногдол ашгийн бодлогын талаар танилцуулаач?
Манай компани ногдол ашгийн бодлогоо боловсруулан ажиллаж байна. Компанийн шинэчилсэн хуулийн дагуу бид бүх журмаа гаргаад батлуулаад явж байна. Тодотгож хэлбэл ямар нөхцөлд ногдол ашгийг гаргах уу? Ямар нөхцөлд гаргахгүй байх уу гэдэг тодорхой нөхцлүүд заасан. Мэдээж ашигтай ажиллах ёстой. Тэгж байж ноглол ашиг тараах уу эсхүл компанидаа хөрөнгө оруулалт хийх үү гэдгээ заагаад өгсөн байгаа.
Танай компанийн энэ оны ТУЗ-ийн анхны хурал хэзээ товлогдсон вэ?
2016 оны эхний хурлыг энэ сарын 18-ны хавьцаа болох байх гэж бид төлөвлөж байна. Яагаад гэвэл 2 сарын 14-15 өдрүүдэд манай ТУЗ-ийн хэд хэдэн гишүүн монголд ирчихсэн байх юм. Үүнийг далимдуулаад ТУЗ-ийнхөө хурлыг хийгээд хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн хурал дээр бид нэмэлт хэдэн журам өөрчлөх шаардлагатай байгаа, мөн ногдол ашгийн журамд өөрчлөлт оруулах, компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлууд, зээл авах асуудлаар хэлэлцэнэ.
ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох асуудал байгаа юу?
Бид өнгөрсөн намар бол нэг хүнийг ТУЗ-өөс хассан. Тэр хүн хуралдаандаа ирэх боломжгүй, бас ижил чиглэлийн өөр компанид орж ажиллаж байгаа гэх мэт шалтгаанаар өөрөө ТУЗ-ийн гишүүнээс татгалзах санал тавьсаны улмаас ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс хассан байгаа.
Шарын гол ХК 2016 онд ямар ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ? Хувьцаа эзэмшигчиддээ хүргэх мэдээлэл байна уу?
Энэ онд бид олборлолт, борлуулалтаа нэмэгдүүлэх талаар нэлээд ажил зохион байгуулна. Манай уурхайн тайлбайд тодорхой хэмжээний алтны илэрцүүд байдаг. Энд бид хайгуулын үйл ажиллагаа явуулах ерөнхий төсөв баталж өгөөд чиглэл гаргаад өгчихсөн байгаа.
Энэ ажил тодорхой шатанд хүрчихсэн учраас нэмэлт мэдээллийг аваад ТУЗ дээр ахин төсөв гаргаж өгөх, үйл ажиллагааны хүрээг нь томосгох, магадгүй олборлох бололцоотой ордын хэмжээнд хүрвэл олборлолтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах уу гэдэг асуудлыг ярилцах байх. Мөн манай одоогийн олборлож байгаа талбайгаас 5 км-ийн зайтай Шаазгайтын орд гэж байгаа. Энэ ордыг ашиглалтанд оруулах талаар төлөвлөж байгаа бөгөөд 2017 оноос ашиглаж эхэлье гэсэн төлөвлөгөөтэй байна. 2016 онд энэ ордыг ашиглах бэлтгэл ажлууд нэлээд хийгдэнэ, үүнтэй холбоотой төсөв, төлөвлөгөөг ТУЗ-өөр хэлэлцэх байх.
Ярилцсанд баярлалаа.
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |