ХЭНТИЙН БОР-ӨНДӨРТ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.02

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар...

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хүрээнд хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэр барих хэд хэдэн байршлыг тодорхойлоод байсан аж.

Эндээс газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг сонгосон гэж Засгийн газраас мэдээллээ. Дээрх үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжилж, 2021 он гэхэд ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөөтэй болохыг Аж үйлдвэрийн сайд онцолж байна.

Б.Батманлай

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн