ЯПОНЫ ТӨВ БАНК ТААМАГЛААГҮЙ ГЭНЭТИЙН ШИЙДВЭР ГАРГАЛАА

Эх сурвалж : www.reuters.com

Нийтлэгдсэн : 2016.02.02

поны төв банкны энэ оны эхний бодлогын уулзалтын шийдвэрийг олон улсын хэмжээнд анхаарал хандуулан хүлээж байсан. Таамаглаж байснаас зөрүүтэй, гэнэтийн шийд гарсаныг...

Японы төв банкны энэ оны эхний бодлогын уулзалтын шийдвэрийг олон улсын хэмжээнд анхаарал хандуулан хүлээж байсан. Таамаглаж байснаас зөрүүтэй, гэнэтийн шийд гарсаныг шинжээчид онцолж байна. Жишиг хүүгийн түвшинг 0-ээс бууруулан -0.1 оруулахаар боллоо. Ингэснээр Япон улсын арилжааны банкууд төв банкинд хадгаламж байрлуулсаныхаа төлөө 0.1 хувийн шимтгэл төлнө гэсэн үг юм. Энэ нь арилцааны банкуудын зээл гаргалтыг дэмжих зорилготой шийдвэр гэдгийг онцолж байна. Бодлогын хүүгийн түвшинг хасах руу оруулдаг туршлага европт байдаг ч гэлээ Японы хувьд анхны тохиолдол болж байна. 

Олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт удаашралтай, үнэт цаасны болоод таваарын зах зээл тогтворгүй байгаа энэ үед Японы бодлого боловсруулагчид дифляцийн хямралаас гарахын тулд ээлжит арга хэмжээгээ авч байгаа нь энэ гэж шинжээчид тайлбарлаж байна. Бэнк оф Жапаны /Bank of Japan/ өнөөдрийн шийдвэрийн дараагаар Азийн нөлөө бүхий орнуудын үнэт цаасны зах зээл дээр мэдэгдэхүйц хэмжээний өсөлт гарч байна. Мөн Японы үндэсний мөнгөн тэмдэгт иений ханш суларсан, засгийн газрын бондын үнэ өссөн гэх зэрэг өөрчлөлтүүд бий болоод байна. 

Leika Kihara

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн