Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.02.02 |
2015 оны IV улирлын байдлаар банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөгтэй тэнцэж, 2014 оноос 239 орчим тэрбум төгрөгөөр...
2015 оны IV улирлын байдлаар банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөгтэй тэнцэж, 2014 оноос 239 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн 85 хувь нь буюу 9.9 их наяд төгрөгийн зээл хугацаандаа хэвийн төлөлттэй байна. Харин хугацаа хэтэрсэн ангилалд 16.1 хувь нь байгаа бол 3.1 хувь нь муу зээлд хамаарч байгаа аж. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 31.5 тэрбум төгрөгөөр өссөн бол муу зээлийн хэмжээ 10.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Зээлийн үлдэгдлийг салбараар нь харвал бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн худалдааны чиглэлээр 1.6 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь хамгийн их хэмжээний зээл олгогдсон салбар болж байна. Үүнээс гадна арилжааны банкууд барилгын салбарт нийт 1.5 их наяд, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1.5 их наяд, боловсруулах үйлдвэрлэлд 1.2 их наяд, уул уурхай олборлолтын салбарт 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон байгаа нь зээл олголт эдгээрт салбаруудад төвлөрснийг харуулж байна. УИХ-аас 2016 оны нэгдүгээр сарын 19-нд Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш банкууд 1129 зээлдэгчид орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнийг зээл олголт хэвийн үргэлжилж байсан саруудтай харьцуулж харвал нэгдүгээр сард зээл олголтын эрч харьцангуй эрчимжсэн байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сард 1075 зээлдэгчид ипотекийн зээлийг шинээр олгосон бол нэгдүгээр сарын 19-нөөс хойш сар хүрэхгүй хугацаанд бүтэн сарын үзүүлэлтээс давсан байна.
Харин түр зогсолт эхэлсэн 12 дугаар сард 843 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн улмаас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ипотекийн зээл олголт түр зогсоод байсан 12 дугаар сард нийт олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56.9 хувиар буурсан байна. 2015 оны эцсийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3.4 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчдийн тоо 77 мянга давсан талаар Ипотекийн зээлийн тайланд дурджээ. Хууль батлагдсанаас хойш нэгдүгээр сард зээл олголт хэвийн явагдаж эхэлснээр 68.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг арилжааны нийт 11 банкууд шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зургаан банк 300 зээлдэгчид 15.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ.
О.Одгэрэл
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |