“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-Д БИЗНЕСИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

Эх сурвалж : gogo.mn

Нийтлэгдсэн : 2016.02.02

Энэ нь төрийн өмчит компанийн хараат бус, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байжээ. Тухайлбал, санд орлого төвлөрүүлэхийн тулд тухайн хуулийн этгээд ашгийн төлөө...

Гэтэл түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгийг шууд санд татан төвлөрүүлэх, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах аливаа шийдвэр гаргалт нь УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд хязгаарлагдан, төрийн хэт оролцоог бий болгож байжээ. Үүний улмаас арилжааны зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал гэж “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд үзсэн юм.

Иймд Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох заалтуудыг Компанийн тухай хуулийн ерөнхий агуулга, үндсэн зарчимд нийцүүлэх, хуулиуд хоорондын уялдааг хангахаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баасан гарагт хийж баталлаа хэмээн "Эрдэнэс Монгол" компаниас мэдээллээ.

Уг хуулийн нэмэлт, өөрчлөлт “Эрдэнэс Монгол” ХХК-д ашгийн төлөө, бизнесийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Тус компанийг Хүний хөгжил сангийн хөрөнгийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилгоор байгуулсан юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг.

“Эрдэнэс Монгол” ХХК нь нэн тэргүүнд бодит хөрөнгө, оршин буй компаниуд болон шинэ төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор ажиллаж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн