| Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.02.01 |     | 
 
    БНХАУ-ын гангийн эрэлт хурдацтай буурснаар боловсруулах үйлдвэрүүдийн алдагдал өсөх...
БНХАУ-ын гангийн эрэлт хурдацтай буурснаар боловсруулах үйлдвэрүүдийн алдагдал өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн онд "БНХАУ-ын Төмөр гангийн холбоо"-ны дунд, том үйлдвэрүүд 64 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан аж. Тус холбооноос мэдээлснээр үйлдвэрүүд 2015 оны эхний хагаст 22.6 тэрбум юанийн ашигтай ажилласан ч хоёрдугаар хагаст гангийн ханш, эрэлт огцом унаснаар алдагдал хүлээжээ.
Өнгөрсөн онд БНХАУ-ын гангийн гарц 1981 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. Компаниуд гарцын хэмжээгээ бууруулсан хэдий ч зах зээлд нөөцийн илүүдэл үүссэн тул эрэлт, нийлүүлэлтийн харьцаа тэнцэхгүй байна гэж шинжээчид дүгнэсэн байна. Мөн "Гангийн ханш унахтай зэрэгцэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь салбарын сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна" гэж үзжээ.
Баасан гарагт БНХАУ-ын гангийн томоохон зургаан үйлдвэр алдагдалтай ажилласан тайлан танилцуулсан юм. Тухайлбал БНХАУ-д гарцын хэмжээгээрээ дөрөвдүгээрт бичигддэг “Angang Steel” компани 2015 онд 4.4 тэрбум юанийн алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн байна. Тус компани 2014 онд 930 сая юанийн цэвэр ашигтай ажиллаж байсан ажээ.
Б.Дашням
| Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм | 
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 | |
| 
        	            	 |