ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИУД АШИГ ОЛСОН УЛСДАА МЭДЭЭЛЛЭЭ ҮНЭН ЗӨВ МЭДҮҮЛЖ, ТАТВАРАА ТӨЛНӨ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.02.01

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гишүүн 31 орон татвараас зайлсхийж байгаа үндэстэн дамнасан...

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гишүүн 31 орон татвараас зайлсхийж байгаа үндэстэн дамнасан корпорациудтай тэмцэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаагийн гэрээ нь шинэ дүрэм журам гэхээс илүүтэй улс орнуудын хооронд мэдээлэл солилцох үйл явцыг сайжруулах алхам болжээ. Шинэ гэрээний дагуу компаниуд ашиг олсон улсдаа мэдээллээ үнэн зөв мэдүүлж, татвараа төлж явах юм байна.

Олон улсын хуулийн цоорхойг ашиглан татвараас зайлсхийх явдал сүүлийн жилүүдэд газар авч байгаа нь эрх баригчдын анхаарлыг татаж эхэлсэн аж. Түүнчлэн өнгөрсөн оноос эхлэн Европын Холбоо нь татварын орлогын бүрдүүлэлтэд нэлээд анхаарал хандуулж, өндөр хувь хэмжээ бүхий хөнгөлөлт эдэлж байгаа “Apple”, “Starbucks” болон “Anheuser-Busch InBev” компаниудыг шалгаж эхэлсэн байна.

Дашрамд дурдахад Европын Холбооны гишүүн орнууд татварын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг энэ оны эхний хагаст багтаан хэлэлцэх товтой байгаа талаар албаныхан мэдээллээ.

Э.Эрдэнэтуяа

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн