Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.01.29 |
Оюу толгой” компаниас шинэчлэн гаргасан Тойм мэдээнд тус компанийн үйл ажиллагааны гол чиглэлээр гаргасан амжилтыг багцлан танилцуулжээ.
“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Энэ удаагийн Тойм мэдээ нь 2015 онд манай компани, хамт олны гаргасан гайхалтай амжилтыг дүгнэн харууллаа. Аюулгүй ажиллагааны чиглэлээр баттай амжилт гаргаж, татвар хураамж, бусад төлбөрийн хэлбэрээр Монгол Улсад томоохон хувь нэмрээ оруулж ажиллалаа. Үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргаж, түүнийг зорилтот хэмжээнд хүргэх буюу зарим үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Компанийн хэмжээнд зардлыг ихээхэн буурууллаа. Гадаад орчин, ялангуяа түүхий эдийн зах зээл амаргүй байгаа өнөө үед бид олсон амжилтандаа тулгуурлан дэлхийд эхний тавд багтах, бага зардалтай, олон жил ашиглах, зэсийн томоохон уурхайг барьж байгуулахын төлөө үргэлжлүүлэн ажиллана” гэж тэмдэглэн хэлжээ.
“Оюу толгой” компани 2015 онд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ бататгаж, нийт осол гэмтлийн давтамжийн үзүүлэлтийг 0.33 болгон бууруулж, Рио Тинто группийн болон салбарын хэмжээнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Түүнчлэн “Оюу толгой” компани 2015 оны IV улиралд өмнөх хоёр улирлынхаа үйлдвэрлэлийн хэмжээг давуулан биелүүлж шинэ амжилт тогтоов. Зэсийн үйлдвэрлэл 202 мянган тоннд хүрсэн нь “Туркойз Хилл”-ийн төлвөөс давж, алтны үйлдвэрлэл 653 мянган унци болж, тус компанийн гаргасан төлөвт нийцэв. Уурхай, баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл, тээвэрлэлтийн үзүүлэлт шинэ шатанд гарлаа.
2015 оны байдлаар “Оюу толгой”-н ажиллах хүчний 95 гаруй хувийг монгол иргэд бүрдүүлжээ. Орон нутагтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийн төслүүдэд 6.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний зэрэгцээ боловсрол, сургалтын хөтөлбөрт 3.2 сая, орон нутгийн ханган нийлүүлэгчдэд 66 сая ам.доллар зарцуулсан байна. Орон нутагтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд эхний алхам болгож Даланзадгад суманд хүүхдийн хоёр цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлжээ. Цаашид жил тутам таван сая ам.долларыг уг гэрээний хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Д.ЦЭЭНЭ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |