Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.01.28 |
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3436 тусгай зөвшөөрөл байгаагаас 1939 нь хайгуулынх, 1497 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ажээ. Эдгээр лицензийг эзэмшигч уул уурхайн компаниуд бүгд энэ онд хэвийн ажиллах уу гэсэн асуултад “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1497 компаниас 280 нь 2016 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, манай газарт ирүүлсэн. Одоогоор 130 нь ажлын төлөвлөгөөгөө батлуулж, зөвшөөрлөө аваад байна” гэж Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хариуллаа. Тэгэхээр энэ онд уул уурхайн үйлдвэрлэгчдийн тоо багагүй хувиар буурч мэдэх нь.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Аймгуудын Засаг дарга нараас санал авахаар хүлээгдэж байгаа 31, Засаг даргаас дэмжигдээгүйн улмаас шийдвэрлээгүй 627 өргөдөл байгаа ажээ. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 2015 оны Засгийн газрын 511 дүгээр тогтоол гарахтай холбогдуулан түр зогсоод байсан эрдсийн хуримтлал бүхий талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |