ШИНЭЭР ХУВЬЦАА, БОНД ГАРГАХ КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙГ АЖЛЫН 15 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.01.28

Хөрөнгийн зах зээл дээр шинээр хувьцаа болон бонд гаргах компанийн хүсэлтийг ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж...

Хөрөнгийн зах зээл дээр шинээр хувьцаа болон бонд гаргах компанийн хүсэлтийг ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж байхаар боллоо. Монголын хөрөнгийн биржээс өөрийн үнэт цаасны бүртгэлийн журмаа 2015.12.30-ны өдөр шинэчлэн баталсныг Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр болж энэ зохицуулалт хэрэгжиж эхлэх гэж байна.

Энэ нь хөрөнгийн зах зээл дээр гарах шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нөгөө талаар компаниуд шаардлагатай санхүүжилтээ маш таатай нөхцөлөөр босгох боломжийг нээж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо жилдээ дотоодын хөрөнгийн зах зээлд 3-5 компани хувьцаагаа гаргах орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа талаар бидэнд мэдээлж байсан юм. Даваа гарагаас тус хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж, хүсэлт материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа автоматжаад байгаа юм.

УИХ-ын тогтоолын дагуу хувьчлах, төрийн эзэмшлийг бууруулах жагсаалтаас “Монгол шуудан” компанийн 34 хувийн хувьцааг олон нийтэд санал болгож, амжилттай арилжаалаад байгаа юм. Хувьцаа нь өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн ханшийн өсөлттэй байна.

Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөнөөс хойш 25 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгосон нийт 17 компани байгаа юм. Эдгээрээс 16 компанийн IPO амжилттай гарч 110 орчим тэрбум төгрөгийг хөрөнгийн захаас босгожээ. Харин 2008 онд “Монфреш” компанийн IPO амжилтгүй болж байсан бол IPO амжилттай хийсэн компаниудаас 14 компанийн хувьцаа өнөөдөр бирж дээр арилжаалагдаж байгаа ч “Анод”, “Зоос” банкууд дампуурлаа зарласан байдаг.

Нөгөөтэйгүүр дотоодод дахин хоёр хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулагдахаар болоод байна. Тодруулбал, “Мастер инвестмент менежмент”, "Агниста" болон “Глобал инвестмент ассет менежмент” компаниуд тусгай зөвшөөрлөө аваад байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлснээс хойш ийнхүү энэ чиглэлийн компанийн тоо нэмэгдэж нийт найм болоод байгаа юм.

М.Дэлгэрмаа

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн