2016 оны Эрх чөлөөний индексээр Монгол Улс Азид Япон, Тайваний дараа жагсаж байна

Эх сурвалж : ikon.mn

Нийтлэгдсэн : 2016.01.28

Судалгаанд хамрагддаг үзүүлэлтүүдэд сонгуулийн явц, засаглал, үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль эрх зүйн орчин, хувь хүний эрх чөлөө зэрэг багтдаг.

1973 оноос хойш жил бүр хэвлэгддэг Freedom House-ын 2016 оны “Дэлхийн нийтийн Эрх Чөлөө” тайлан өчигдөр буюу Лхагва гарагт гарчээ.

Дэлхийн 195 орны улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний байдлыг харуулсан энэ тайлан олон улсын улс төрчид, судлаачид, хэвлэл мэдээллийнхний гол мэдээллийн эх сурвалжид тооцогддог.

Судалгаанд хамрагддаг үзүүлэлтүүдэд сонгуулийн явц, засаглал, үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль эрх зүйн орчин, хувь хүний эрх чөлөө зэрэг багтдаг.

Энэ жилийн тайланд дурдсанаар Дэлхийн хүн амын 38 хувь нь эрх чөлөөтэй, 20 хувь нь хагас эрх чөлөөтэй, 42 хувь нь эрх чөлөөгүй ангилалд багтжээ.

100 хүртэл оноогоор дүгнэгддэг эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол Улс 86 оноо авч Ази, Номхон далайн бүс нутагт Япон (96), Тайваний (89) дараа гуравт жагссан байна.

Бусад улсуудыг сонирхвол АНУ 90, ОХУ 22, Хятад 16, Казахстан 24, Өмнөд Солонгос 83 оноо тус тус авсан байна.

Судалгааны тайлангийн бүрэн эхтэй ЭНД ДАРЖ танилцаж болно.

 

Эх сурвалж: FreedomHouse.org

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн