ММС ӨРӨӨ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛНА

Эх сурвалж : mongolianminingjournal.com

Нийтлэгдсэн : 2016.01.27

Mongolian Mining Corporation 2017 онд төлөх 600 сая ам.долларын бондын өрийг дахин зохион байгуулах зөвлөх сонгосноо өчигдөр зарлажээ.

Хятадын гангийн салбарын эрэлт буурч нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь нүүрсний үнийг буулгаж байгаа бөгөөд энэ нь компанид маш хүндээр тусч байгаа юм. Тус компани нь 2012 онд 8.875%-ийн хүүтэй 600 сая долларын бонд гаргасан билээ. Зөвлөхөөр нь JPMorgan Chase&Co болон SC Lowy Financial HK компани ажиллаж буй бөгөөд Хонконгийн хөрөнгийн бирж рүү хүсэлтээ явуулсан байна.

Үүнээс гадна ММС нь 3 дугаар сарын 29-нд 26.6 сая долларын бондын хүүг төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй бол гадаад бондынхоо хүүг төлж чадаагүй Азийн 4 дэх нүүрсний компани болох юм байна. Сүүлийн 12 сард Winsway Enterprises Holdings, Hidili Industry International Development болон PT Berau Coal Energy компани хүүгээ төлж чадаагүй аж.  

Энэхүү мэдээнээс үүдэн өчигдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 32%-иар унаад байна. Нэгж хувьцаа 0.080 орчим хонконг доллараар арилжаалагдаж байгаа нь түүхэн доод үнэ юм. Сүүлийн 1 сард 53%-иар, өнгөрсөн 6 дугаар сард 0.50 хонконг доллар байснаас даруй 80 гаруй хувиар унаад байна. Mongolian Mining Corporation 2012 оны хоёрдугаар хагасаас хойш алдагдалтай ажиллаж байгаа. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа түр зогсоогоод 12 дугаар сараас дахин олборлолтоо эхлүүлсэн билээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн