Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2016.01.27 |
Санхүүгийн зохицуулах хорооны 10 жилийн ойг тохиолдуулан Хорооны үе үеийн удирдлага, ажиллагсад, энэ зах дээр үйл ажиллагаа явуулдаг, мөн бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлье.
Санхүүгийн зохицуулах хорооны 10 жилийн ойг тохиолдуулан Хорооны үе үеийн удирдлага, ажиллагсад, энэ зах дээр үйл ажиллагаа явуулдаг, мөн бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлье.
1991 онд Банкны тухай хууль батлагдаж Монгол Улсад анхны хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноор арилжааны банкууд үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн онд Хөрөнгийн бирж байгуулагдаж, төрөөс хувьчлах төрийн өмчийн компаниудыг биржээр дамжуулан арилжаалснаар хөрөнгийн зах зээл анхныхаа суурийг амжилттай тавьж чадсан билээ. 1990 оны эхэн үед хувийн хэвшилд суурилсан даатгалын компаниудын үйл ажиллагаа идэвхжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид санал болгож, тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэж ирлээ. Иргэд хоорондоо хоршин нэгдэж дундын хуримтлалын санг үүсгэн байгуулах замаар хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг хөгжүүлж эхэлсэн. .
Санхүүгийн зах зээл дээр ийнхүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэж, эдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжин хөгжүүлэх төрийн бодлого шаардлагатай болсон учраас 2005 онд УИХ–аас Санхүүгийн зохицуулах хороог үүсгэн байгуулахаар шийдэж, Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ийнхүү 2006 оны нэгдүгээр сараас Монгол Улсад Санхүүгийн зохицуулах хороо анх байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орсноос хойших 25 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 76 дахин томорсон статистик тоо байна. Санхүүгийн зохицуулах хороо үүсэн байгуулагдсанаас хойших 10 жилийн хугацаанд Хорооны зохицуулалтын салбарууд чамгүй амжилт үзүүлсэн байна. Тухайлбал, Үнэт цаасны зах зээл дээр хийгдэж буй арилжааны хэмжээ 30 дахин нэмэгдэж, данс эзэмшигчдийн тоо 800 мянга давсан бол даатгалын салбарт даатгалын компаниудын чадавх сайжирч нийт активийнх нь хэмжээ 180 тэрбум төгрөгт хүрч, нөхөн олговрын хэмжээ 10 дахин нэмэгдсэн байна.
Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өнөөдөр 2 сая 600 мянга гаруй иргэнд бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг амжилттай үзүүлж байна.
Цаашид олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай зохистой хяналт зохицуулалт бүхий, иргэддээ хүртээмжтэй, өгөөжтэй, тэнцвэртэй зах зээлийг хөгжүүлэх зорилт бидний өмнө тулгарч байна. Үүний тулд хууль, дүрэм журмуудаа олон улсын стандартад нийцүүлэх, шударга өрсөлдөөнтэй зах зээлийн орчинг бий болгох, санхүүгийн зах зээл дээр шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна.
Монгол Улсын санхүүгийн зах зээл улам өргөжин хөгжих, хөрөнгө оруулагчдад таатай, өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийн чухал салбар болж хөгжихөд та бүхний оролцоо дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд цаашид ч үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэлтэй байна
Санхүүгийн зохицуулах хороо үүсэн байгуулагдсан баярын энэ өдрийг тохиолдуулан та бүхэндээ ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА З.НАРАНТУЯА
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |