Эх сурвалж : gogo.mn Нийтлэгдсэн : 2016.01.26 |
Тогтвортой хөгжиж байгаа эдийн засгийн олон салбартай болно.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхлээд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан төсөл санаачлагчдаас гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Үзэл баримтлалд 2030 онд хүрсэн байх үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлжээ. Тухайлбал,
2030 онд,
-Авлигыг устгана,
-Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 долларт хүрнэ,
-Ядуу хүнгүй болно,
-Төсвийн алдагдлыг хоёр хувиас илүү гаргахгүй,
-Тогтвортой хөгжиж байгаа эдийн засгийн олон салбартай болно,
-Унаган байгалийг бүрэн хамгаалалтад авна,
-Монгол хүний дундаж наслалт 78 болно зэргээр тодорхойлжээ.
Төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх асуулт хариултын үеэр УИХ-ын гишүүд “Улстөр тогтвортой байж хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна, өнгөрсөн хугацаанд болон одоо байгаа шиг төр тогтворгүй байвал мөрөөдлийн жагсаалт болоод үлдэх юм биш биз, хэрэгжүүлэх механизм байхгүй байхад яаж хэрэгжүүлэх юм” хэмээн асууж байлаа.
Хэрэгжүүлэхэд шаардлагатай орлогыг хаанаас бүрдүүлэхийг мөн асуусан бөгөөд үүнд төсөл санаачлагч гишүүд гадаадын зээл тусламж, дотоодын хөрөнгө оруулалт зэргээс бүрдүүлнэ гэв.
Энэхүү төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын гурван намын бүлгийн дарга тэргүүтэй арван гишүүн нэгдүгээр сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар буюу 86 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэхүү бодлогын бичиг баримтыг бүх байнгын хороодоор хэлэлцэх юм. Тэр үед илүү сайжруулах боломж байгаа гэж хэллээ. Дараа нь Тариалангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлэв.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |