САНХҮҮГИЙН ХАМГИЙН ТОМ ЗАХ ЗЭЭЛ 20 ХУВИАР АГШЖЭЭ

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.01.26

Дэлхийн санхүүгийн хамгийн том зах зээл болох Их Британи, Хойд Америкийн валют арилжааны зах зээл өнгөрсөн 10-р сард өмнөх оны мөн үеэсээ 20 хувиар агшсан...

Дэлхийн санхүүгийн хамгийн том зах зээл болох Их Британи, Хойд Америкийн валют арилжааны зах зээл өнгөрсөн 10-р сард өмнөх оны мөн үеэсээ 20 хувиар агшсан байна. Холбооны нөөцийн банкны мэдээлснээр Хойд Америкийн өдрийн дундаж гүйлгээ 809 тэрбум ам.доллар болж, 26 хувиар буурсан байгаа юм. Харин энэ хугацаанд Их Британийн арилжаа 13 хувиар агшиж, 2.15 их наяд болсон талаар Английн Төв Банк мэдээллээ. Энэ нь сүүлийн 3 жилд байгаагүй муу үзүүлэлт болсон байна.

10-р сард Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөөр бэлдэж эхэлсэн. Мөн Европын төв банк мөнгөний зөөлөн бодлогоо тэлж магадгүй талаараа мэдээлсэн юм. Үүний улмаас арилжаанд оролцогчид хүлээлтийн байдалд шилжиж, валютын ханшийн савлагаа таван жилийн доод цэгтээ хүрч буурсан байна. Цаашид Холбооны нөөцийн банкнаас бусад төв банкууд зөөлөн бодлого баримтлах хандлагатай байгаа учир валют арилжааны идэвхийг эргээд сэргээж магадгүй гэж зарим шинжээчид үзжээ.

 

Д.Хаш-Эрдэнэ

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн