УУЛ УУРХАЙН БИРЖИЙН БЭЛТГЭЛИЙГ ЭНЭ ОНД ДУУСГАНА

Нийтлэгдсэн : 2016.01.26

Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход олон асуудал үүсдэг хэмээн салбарынхан хэлдэг. Наад зах нь эрдэс баялгаа үнэгүйдүүлдэг, ганцхан зах зээлд экспортолдог, тэр хэрээр хараат байдалд оршдог, өрсөлдөх чадвар тааруу гээд тоочоод байвал асуудал...

Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход олон асуудал үүсдэг хэмээн салбарынхан хэлдэг. Наад зах нь эрдэс баялгаа үнэгүйдүүлдэг, ганцхан зах зээлд экспортолдог, тэр хэрээр хараат байдалд оршдог, өрсөлдөх чадвар тааруу гээд тоочоод байвал асуудал дуусдаггүй. Энэ бүгдийн цаана Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах нэгдсэн бодлогогүй, эрдэс баялгийн бирж байхгүй нь нөлөөлдөг хэмээн салбарынхан тайлбарладаг.

Тиймээс Засгийн газрын 2014 оны 211 дүгээр тогтоол гарган Эрдэс баялгийн бирж байгуулах тухай тусгасан. Тэгвэл өдгөө Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг шинэчлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2012-2016 онд экспортын нэгдсэн цонхны бодлогыг  хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл экспортын нэгдсэн цонхны бодлогын бэлтгэл ажил энэ ондоо багтаж дуусна хэмээн албаны хүн тайлбарлалаа.

Монгол Улс эрдэс баялгийн биржтэй болсноор уул уурхайн компаниудад тулгамддаг нийтлэг асуудал шийдэгдэнэ хэмээн тайлбарлаж байгаа билээ. Нэн тэргүүнд үнийн хяналтгүй тогтолцоогоор, экспортлогчдын аманд тогтсон үнээр эрдэс баялгаа худалддаг байдал өөрчлөгдөнө гэж үзэж буй. Учир нь тал бүрт тусдаа гэрээ байгуулж ажилладаг байсан уул уурхайн компаниудын бүтээгдэхүүнийг нэг цонхоор, нэгдсэн бодлогоор зах зээлийн бодитой ханш тогтоож, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлтэй зарлагдах боломж бүрдүүлнэ гэж салбарынхан тайлбарлаж байгаа юм.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зах зээлийн суурь үнэтэй уялдуулан тогтоох боломжтой гэв. Бас нэгэн томоохон давуу тал нь зөвхөн өнөөдрийн борлуулалт бус, ирээдүйд, урт хугацаанд хийх арилжааг урьдчилан тогтох боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа юм. Ингэснээр тогтмол хэлбэлзэж байдаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой хэмээн үзэж байна.

Ямартай ч Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг шинэчлэн удахгүй УИХ-д өргөн барина. Энэ ондоо багтаж бэлтгэл ажил бүрэн хангагдахаар болсон байна.  

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн