ТӨГРӨГИЙН ХАНШ ДИЙЛЭНХ ГОЛ ВАЛЮТЫН ЭСРЭГ ЧАНГАРЧ БАЙНА

Эх сурвалж : Bloomberg TV

Нийтлэгдсэн : 2016.01.26

Сүүлийн гурван ажлын өдөр дараалан ам.долларын ханш төгрөгийн эсрэг буурч, өнгөрсөн долоо хоногт 2007 төгрөг даваад байсан ам.долларын өсөлт саарч эхэллээ.

Сүүлийн гурван ажлын өдөр дараалан ам.долларын ханш төгрөгийн эсрэг буурч, өнгөрсөн долоо хоногт 2007 төгрөг даваад байсан ам.долларын өсөлт саарч эхэллээ. Ам.долларын ханш сүүлийн яг нэг жилийн хугацаанд 3.2 хувь орчмоор өсөөд байгаа бол он гарсаар 0.5 хувиар өссөн нь огцом өсөлт болон савлагаа бага байгааг харуулж байна. Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 2,006.44 төгрөг байгаа бол арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2008-2011 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Юанийн ханш мөн суларч эхлээд байна. 2015 онд юанийн ханш төгрөгийн эсрэг бараг нэг хувиар өссөн. Оны дунд үед дэлхийн зах зээл дэх юанийн ханшийн уналттай зэрэгцэн огцом савлагаа харуулсан бол оны сүүлийн гурван сар маш тогтвортой байлаа. 12-р сараас хойш юанийн ханш эрчимтэй бууж эхэлсэн.

Нийт бараа эргэлтийн дийлэнх хувийг эзэлдэг манай улсын гадаад худалдааны гол түнш болох БНХАУ-тай хийсэн худалдаа 2015 онд 62.1 хувийг бүрдүүлсэн байна. Нийт 5.2 тэрбум ам.долларын гадаад худалдааг 2015 онд Хятад улстай хийсэн байна.

Бусад гол валютын төгрөгийн эсрэг хөдөлгөөнийг харвал өнгөрсөн пүрэв гарагт төгрөгийн эсрэг болон ам.долларын эсрэг түүхэн доод цэгтээ хүрээд байсан рублийн ханш эргэн сэргэлээ. Еврогийн ханш сүүлийн 3 өдөр дараалж буурсан бол иений ханш мөн хоёр өдөр дараалан буурлаа. Төгрөгийн ханш дийлэнх гол валютын эсрэг харьцангуй чангарч байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн