Эх сурвалж : Bloomberg TV Нийтлэгдсэн : 2016.01.26 |
2012 онд хэрэглээний өсөлтөөр дамжин 14 хувь давж байсан инфляцийн түвшин 2015 онд тогтворжиж, 1.9 хувь боллоо. “Bloomberg TV Mongolia”-аас эдийн засагч, шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар мөн л 2015 оны эцсийн дүнгээр инфляцийн түвшин 1.9 хувьд хүрнэ
2012 онд хэрэглээний өсөлтөөр дамжин 14 хувь давж байсан инфляцийн түвшин 2015 онд тогтворжиж, 1.9 хувь боллоо. “Bloomberg TV Mongolia”-аас эдийн засагч, шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар мөн л 2015 оны эцсийн дүнгээр инфляцийн түвшин 1.9 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан.
Төв банкнаас гаргадаг инфляцийн төлөв байдлын тайланд онцолж байснаар 2015 оны 3-р улиралд төрийн зохицуулалттай бараанаас бусад бүх бүлгийн үнэ жилийн инфляцид бууруулах нөлөөг үзүүлсэн. Махны нийлүүлэлт нэмэгдэн, үнэ нь огцом буурсан. Инфляцийг сарын дүнгээр нь авч үзвэл 12-р сард нэг нэгж хувиар буюу тун бага хувиар буурсан. Бүртгэл статистикийн ерөнхий газрын мэдээллээр төвийн бүсийн аймгуудад хэрэглээний үнийн индекс өссөн байгаа бол захын аймгуудаар буурсан байна. Захын аймгуудаар түлшний үнэ литр тутамдаа дунджаар 150 төгрөгөөр хямдарсан нь инфляци буурахад нөлөөлсөн байна.
2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг долоон хувьд хүргэх зорилт тавьж байсан. Тэгвэл зорилтоос бараг гурав дахин нам түвшинд хүргээд зогсохгүй 2006 оноос хойш анх удаа инфляцийн зорилтыг ДНБ-ий эерэг өсөлттэйгөөр хангаж чадсан үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс өмнө 2009 онд инфляцийн түвшинд 4.2 хувьд хүрч огцом буурсан жил эдийн засгийн өсөлт хасах утга руу шилжиж, 1.3 хувиар агшиж байсан юм. Харин энэ удаад бодит эдийн засгийн өсөлт 2.5 хувьтай байх үед инфляцийн түвшин 1.9 хувьтай гарчээ.
Энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахаар үндсэн зорилтод тусгасан. 12-р сард Монголбанкнаас танилцуулсан инфляцийн төлөв байдлын тайланд жилийн инфляци 2016 оны сүүл хүртэл буурч, 2017 оноос эргээд өсөх төсөөлөлтэй байгаа тухай дурдсан.
Инфляци өсөх гол шалтгаан бол энэ өвөл зуд болно гэсэн хүлээлтээс үүдэлтэйгээр нийлүүлэлт нэмэгдсэнээс махны үнэ огцом буурч, ирэх улирлуудад бага хэмжээгээр өсөх хүлээлттэй байгаагаас хүнсний барааны үнийн төсөөллийг өмнөхөөс бууруулсан байна. Махны үнийн буурснаас жилийн инфляцид үзүүлэх нөлөө 2016 оны эхний хагас жил хүртэл үргэлжлэхээр байгааг онцолж байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 2016 онд өмнөх төсөөлөлтэй харьцуулахад буурсан учраас эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг бууруулж, энэ нь хүнсний бус инфляцийн төсөөллийг бууруулах нөхцөл болсныг уг тайланд онцолсон.
2013-2015 онд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт бүрэн арилсан гэж үзэж байгаа. Энэ утгаараа инфляцийн түвшин нам түвшинд шилжсэнээр өрхийн худалдан авах чадвар сайжрах суурь нөхцөл бүрдээд байна. Хамгийн гол нь нам, тогтвортой инфляци зээлийн хүү буурах боломж бүрдүүлж байгааг онцолж байгаа. Үүн дээр нэмээд төв банк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргаад байгаа нь нам инфляцийн түвшинд системийн хэмжээнд зээлийн хүү буурах бодит боломж гэж харж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |