Хөрөнгө оруулахад таатай орны жагсаалтад Монгол багтсангүй

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2016.01.21

Хөрөнгө оруулахад хамгийн таатай орноор Энэтхэг улс нэрлэгдэж байна

АНУ-ын стратегийн судалгааны BAV Consulting фирм, Пенсильванийн Wharton Их сургууль U.S. News & World Report-ийн хамтаар бизнесийн шийдвэр гаргагчдын дунд явуулсан судалгаагаар хөрөнгө оруулахад таатай 60 орныг тодруулсан байна. Уг жагсаалтад Монгол улс багтсангүй. Дэлхий дахинд жил бүр хэдэн их наяд ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгддэг. Хөрөнгө оруулагчид өөрсдөдөө байхгүй  зүйлд татагддаг бөгөөд энэ нь тухайн улсыг онцгой болгодог аж. 2016 оны хөрөнгө оруулахад таатай орнуудын жагсаалтыг 16 мянга гаруй оролцогчдын санал асуулгын үр дүнгээр тодруулсан байна. Хөрөнгө оруулахад таатай орнуудыг авлига, эдийн засгийн тогтвортой байдал, динамик, татварын нөхцөл, инноваци, чадварлаг боловсон хүчин, техник технологийн дэвшил зэрэгт үндэслэн тодруулжээ.

Хөрөнгө оруулахад хамгийн таатай орноор Энэтхэг улс нэрлэгдэж байна. Сүүлийн үед бодлогын шинэчлэлт нь Энэтхэгийн рупийг тогтвортой, хүчирхэг болгосон бөгөөд эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа юм. Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын ачаар Энэтхэг улс 2015 онд Хятадыг давж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авагч тэргүүлэх орон болжээ. Жагсаалтын эхний тавд Сингапур, Вьетнам, Индонез, Ирланд улсууд нэрлэгдэж байна. Түүнчлэн хөрөнгө оруулахад таатай орнуудын жагсаалтад Герман улс 20, Хятад 22, ОХУ 30, АНУ 33 дугаар байрт  тус бүр эрэмбэлэгджээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: USNEWS

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн