Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2016.01.20 |
Нийслэл хотын худалдан авалтын үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийнхэн ижил тэгш эрхтэй оролцоно, хувийн хэвшлийнхэн хохирч үлдэх байдал гаргахгүй, тиймээс та бүхэн айх хэрэггүй”...
Олон улсад “ногоон” гэрлээр гарах боломжтой
Тэрбээр “2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр 18-20 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг хувийн хэвшилтэй хамтрахгүй бол нийслэл дангаараа бүрдүүлэх боломжгүй. Нэгдүгээрт, төр хувийн хэвшил хамтрахын ач холбогдол үүнд оршино. Хоёрдугаарт, төр, хувийн хэвшил хамтраад олон улсын зах зээл дээр гарах боломж байна. Юу вэ гэвэл, 100 тэрбум ам.долларын болзолтой ногоон технологи бий болгох төслийг олон улсын дунд зарладаг. Олон улсын томоохон байгууллагын зүгээс энэ төслийг боловсруулахад хамгийн боломжтой бүсийн нэгээр Монгол Улсыг нэрлэдэг. Гагцхүү Монгол Улс хувийн хэвшилтэйгээ хамтын ажиллагаа дутмаг байдгаас шалгарч чаддаггүй” гэв. Мөн дэлхийн санхүүгийн хүчирхэг байгууллага болох Азийн хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын хөтлөгч болдог гэдгийг онцоллоо. Энэ тохиолдолд Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг л хөгжүүлчихвэл олон улсад “ногоон гэрлээр” гарах боломж бий гэдгийг тодотголоо.
2016 онд нийслэлд:
Улсын төсөв - 84 тэрбум төгрөг
Хөгжлийн банк - 120 тэрбум
Нийслэлийн төсөв - 203.5 тэрбум
Орон нутгийн хөгжлийн сан - 18.9 тэрбум төгрөг гээд нийтдээ 426.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Харин харьяа байгууллага, дүүрэг, иргэдээс нийтдээ 847 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх 530 санал ирүүлжээ. Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн 80 орчим төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр болсон байна.
Мөн энэ жилийн хувьд олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, тусламж ч багагүй бий гэдгийг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа онцоллоо. 2016 онд Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр Улаанбаатар хотод 24.8 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгохоор болжээ. Энэ хүрээнд Эмээлт-Аргалантын аж үйлдвэрийн шинэ парк, мөн 30 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлыг хийх юм байна. Мөн дараагийн ээлжид хог боловсруулах төслийг ч эхлүүлэхээр болжээ. Зөвхөн Европын хөрөнгө оруулалтын банкнаас гадна Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд 280 сая ам.долларыг, нийтийн тээврийн төсөлд 300 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Ийнхүү олон улсын байгууллагын зээл тусламж нэмэгдэж буй нь Улаанбаатар хотын тогтвортой үйл ажиллагаанд итгэл үзүүлж буй хэрэг хэмээн албаныхан тайлбарлалаа.
“Ногоон” худалдан авалт хийнэ
Эдгээр хөрөнгө оруулалтыг нийгэм, зам, дэд бүтэц, байгаль орчин гээд шаардлагатай салбаруудад чиглүүлнэ. Гэхдээ энэ жилийн худалдан авалтад “ногоон” гэх ойлголт нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхний санал болгож буй төсөл нь орчин үеийн, дэвшилтэт, шилдэг шийдэл байхаас гадна хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний бага зарцуулалттай “ногоон технологи” байх гэсэн зарчмыг тавьж байна.
Гэхдээ нийслэлд өнгөрсөн жилээс “ногоон худалдан авалт”-ын хүрээнд Монголдоо үйлдвэрлэсэн “Эко” автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэн гэв. Энэ мэтчилэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, нэвтрүүлэх юм байна. Ингээд нийслэлийн зүгээс энэ жил ямар худалдан авалт хийх мэдээллээ гаргана. Эргээд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид өөрийн төсөл, технологио танилцуулах юм. Хувийн хэвшлийн танилцуулсан төслийг “хэдий хугацаанд хэрэгжүүлэх боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, нийгмийн үр нөлөө ямар вэ” гэх мэтчилэн зарчмуудаар эрэмбэлнэ. Ингээд нийслэлд үр өгөөжтэй гэсэн төсөлд төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах юм.
Б.ЗОЛЗАЯА
ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |