Монголын компанийн засаглалын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцжээ

Эх сурвалж : eagle.mn

Нийтлэгдсэн : 2016.01.18

Компанийн засаглалтай холбоотойгоор мөрдөж ажиллах үндэсний стандартыг гаргах саналыг дэвшүүлсэн байна

Компанийн мэдээллийн ил тод байдлыг хангуулж харилцан хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулан компанийн засаглалыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Энэ ч үүднээс Засгийн Газраас компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан.

Тус хөтөлбөрийн хэрэгжилт болоод цаашдын чиг хандлагын талаар өчигдөр Төрийн ордонд хэлэлцжээ. Хэлэлцүүлэг салбарын мэргэжилтнүүд, судлаач, бодлого боловсруулагчдаас бүрдсэн гадаад дотоодын нийт 100 гаруй хүн оролцсон байна.

Уг хэлэлцүүлгээр компанийн засаглалтай холбоотойгоор мөрдөж ажиллах үндэсний стандартыг гаргах саналыг дэвшүүлсэн байна. Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс тус саналыг ажил хэрэг болгохоо мэдэгджээ.

Мөн компанийн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн www.governance.mn сайтын бүтэц зохион байгуулалт, онцлог давуу тал болон компанийн засаглалыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар салбарын мэргэжилтнүүд хуралдсан байна.

Түүнчлэн Монголын компаниуд ил тод нээлттэй, шударга, хариуцлагатай, хяналттай байдлыг хэвшүүлж засаглалаа сайжруулж чадвал өрсөлдөх чадвар нь сайжирч хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт ч үнэтэй хувь нэмэр оруулж болохыг онцолжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн