Нийтлэгдсэн : 2015.12.23 |
Монголын ипотекийн корпораци (МИК) нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болсноо зарлалаа. Ингэснээр МИК нэмж хувьцаа гарган хувьцаагаа олон нийтэд арилжаалах юм байна.
Өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн орон сууцны санхүүжилтээс харахад нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16,6 жилийн хугацаатай авсан гэсэн дүн гарчээ-
Монголын ипотекийн корпораци (МИК) нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болсноо зарлалаа. Ингэснээр МИК нэмж хувьцаа гарган хувьцаагаа олон нийтэд арилжаалах юм байна. Энэхүү мэдээлэл хямралын буулганд сөгдсөн Монголын эдийн засагт гэрэл гэгээ нэмж буй юм. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2008 оны дөрөвдүгээр сард Монгол банк болон 10 арилжааны банк хамтран МИК-ийг үүсгэн байгуулж байсан нь өдгөө 1.8 их наяд төгрөгийн хөрөнгийн үнэлгээ, 213.7 сая төгрөгний бизнесийн үнэлгээ бүхий компани болон өргөжин тэлжээ. МИК нь тусгай зориулалт бүхий цор ганц компани гэдгээрээ ч онцлог. Байгууллагдсанаасаа хойш Монголын нийт хүн амыг орон сууцаар хангах ажлыг дэмжиж, санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан дотоод, гадаадын зах зээлээс санхүүжилт татах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжиж ирсэн байна.
Арилжааны банкнуудаас иргэдэд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох болсон нь МИК-т өргөжин тэлэх бас нэгэн боломж олгосон юм. МИК банкнаас иргэдэд олгосон зээлийг багцлан худалдан авч, үнэт цаасжуулахын дээр ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хангаж, эрсдлийг бууруулсар иржээ. Хойшид улсдаа хамгийн том IPO хийж, 37.3 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс босгохоор төлөвлөөд байгаагаа сэтгүүлчдэд дуулгалаа. Ингэхдээ “ТиДиБи капитал ҮЦК” ХХК андеррайтераар сонгож, хувьцаагаа нэмж гаргахаар шийдсэн байна. 3,106,398 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгох бөгөөд нэгж хувьцааг 12,000 төгрөгөөр арилжаалахаар болсон байна.
Найман хувийн зээл зогссон үед хувьцаа гаргах нь ашигтай юу?
Ийм асуулт хүн бүхэнд төрөх нь дамжиггүй. МИК нэгэнт л орон сууцны зээлийн багцыг худалдан авч цус сэлбэдэг нь үнэн болохоор эргэлзээ төрөхөөс ч аргагүй. Тэгвэл эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбар зогсонги байдалд орж, дэлхий нийтийн хэмжээнд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурсаар байгаа өнөөгийн нөхцөлд ипотекийн зээлийг хумих учиргүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Найман хувийн зээл зөвхөн айл өрхийн эдийн засагт хувь нэмэр оруулж, өрхийн төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөөд зогсохгүй хэрэглээний зах зээлийн тэтгэсэн хөтөлбөр гэдгийг МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс тодотгосон юм.
Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээс аргагүй хэд хэдэн шалтаг шалтгаан байгаагийн нэгдүгээрт барилгын салбарт бэлэн болчихсон 30 гаруй мянган орон сууцууд эзнээ хүлээж байгаа явдал юм. Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд 823 мянган өрх айл гэр хороололд аж төрж байгаа юм. Тэдгээрийн 352,8 мянга нь Улаанбаатар хотын гэр хороололд аж төрж байгаа. Эдгээр айл өрхүүдийн 63,9 хувь буюу 169,9 мянган айл өрх найман хувийн зээлэнд хамрагдахаар хэдийнээ хөөцөлдөөд эхэлчихсэн байх жишээтэй. Энэ бүгдийг ирээдүйн зээлдэгчид гэж тооцох аваас найман хувийн зээл эрэлт, нийлүүлэлт талаасаа аль аль нь бэлэн гэж харагдаж байгаа юм. Тиймээс МИК-ийнхэн өөрсдийн гаргаж буй хувьцаагаа эрэлт ихтэй бүтээгдэхүүн хэмээн үнэлж байна. Өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн орон сууцны санхүүжилтээс харахад нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16,6 жилийн хугацаатай авсан гэсэн дүн гарчээ.
Бас нэгэн баталгаа гэж ойлгож болох үзүүлэлт нь МИК-ийн санхүүгийн тайлан. Сүүлийн гурван жилийн хугацаанд МИК үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, өөрийн хөрөнгөө 9.3 дахин, нийт хөрөнгөө 101.4 дахин өсгөж чаджээ. Өнгөрсөн 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн өгөөжөө 26 хувьд хүргэсэн бөгөөд ирэх таван жилд өөрийн хөрөнгийн өгөөжийг 2015 онд 41.19 хувь, 2016 онд 36.03 хувь, 2017 онд 32.12 хувь, 2018 онд 27.96 хувь, 2019 онд 24.67 хувь байхаар таамагласан байх юм.
Харин Монголын хөрөнгийн биржээс “Мик Холдинг ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсанаар зөвхөн Монгол банк болон арилжааны хэдэн том банкууд дангаар ашиг хүртэх бус харин олон нийт хувьцааны нэгээхэн хэсгийг эзэмших боломжийг нээж байна. Ийнхүү ард иргэд тус компанид хөрөнгө оруулалт хийснээр, орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөрт хяналт тавьж, шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж, өгөөж хүртдэг болно” гэсэн дүгнэлтийг хэлж байна.
Д.ЦЭЭПИЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |