Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо Нийтлэгдсэн : 2015.11.04 |
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
1991 оны өмч хувьчлалаар улсын өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлахдаа иргэддээ Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр дамжуулан хувь хүртэх буюу хувьцаа эзэмших эрхийг олгосон. Энэхүү эрхийн бичгээр 1995 он хүртэлх хугацаанд улсын өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалд оролцон төрийн өмчөөс хувь хүртэх боломжтой байсан бөгөөд дээрх хугацаанд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж нэрлэгдэх “цэнхэр тасалбар”-ыг хувьцаанд, “ягаан тасалбар”-ыг бэлэн мөнгөнд хөрвүүлж эзэмшиж байжээ.
Үүнтэй холбогдуулан нийслэл, аймаг бүрд тухайн үнэт цаасны бүртгэл, хадгалалт, арилжааг хийх эрх бүхий брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд ажиллаж байсан. Зарим тусгай зөвшөөрөлтэй компаниудын хувьд өөрийн хүсэлтээр болон хууль журмыг ханган ажиллаагүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байдаг.
Тус Хороонд хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй болон тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компаниудаар дамжуулан эзэмшигчдийн зөвшөөрөлгүй хувьцаа арилжаалагдсан тухай өргөдөл, гомдол ихээхэн ирсээр байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6-д “Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй брокер, дилерийн компаниар эзэмшигчийн зөвшөөрөлгүй хувьцаа арилжаалагдсан тохиолдолд хууль, журмын хүрээнд хянан шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авч ажилладаг.
Харин та бүхэн доорх хавсралтад дурдсан тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэт цаасны компаниар хувьцаа зөвшөөрөлгүй зарагдсан, хохирсон гэж үзвэл холбогдох хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэт цаасны компаниудын мэдээллийг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар гарган хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нарт мэдээлж байна..
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ҮНЭТ ЦААСНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ |
||||||
|
||||||
|
|
|
|
|||
№ |
ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ |
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН СЗХ-НЫ ТОГТООЛЫН ДУГААР, ОГНОО |
ҮНДСЭН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛСЭН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ |
|||
1 |
“ТҮМЭНБУЛЛ” ХХК |
2003.10.09 №72 |
"БИ ДИ СЕК" ХК |
|||
2 |
“ЛОГ” ХХК |
2003.10.09 №72 |
“САНАР” ХХК |
|||
3 |
“ОЧМӨНХ” ХХК |
2003.10.09 №72 |
"АЗИА ПАСИФИК СЕКЬЮРИТИС" ХХК |
|||
4 |
“ЧИНГИСХААН СЕКЮРИТИЕС” ХХК |
2003.10.09 №72 |
Үндсэн харилцагч байхгүй. |
|||
5 |
“ШАНД-ЭРДЭНЭ” ХХК |
2002.04.26 №13 |
"САНАР" ХХК |
|||
6 |
“ТОДСЕК” ХХК |
2002.04.26 №13 |
Үндсэн харилцагч байхгүй. |
|||
7 |
“ПОСТСЕКЬЮРИТИ” ХХК |
2002.04.26 №13 |
Үндсэн харилцагч байхгүй. |
|||
8 |
“ОРЧИЛ-ИНВЕСТ” ХХК |
2003.10.09 №73 |
"АРГАЙ БЭСТ" ХХК |
|||
9 |
“МӨРӨНСЕК” ХХК |
2002.07.16 №36 |
"ГҮҮДСЕК" ХХК |
|||
10 |
“САНКОМ” ХХК |
2002.07.16 №36 |
Үндсэн харилцагч байхгүй. |
|||
11 |
“АЖНАЙ ИНВЕСТ” ХХК |
2008.02.28 №34 |
“НЭЙШНЛ СЕКЮРИТИС” ХХК |
|||
12 |
“МӨНХӨД” ХХК |
2008.02.28 №34 |
“ГҮҮДСЕК” ХХК |
|||
13 |
"ЭРДЭНЭСТ"ХХК |
2010.04.28 №129 |
"БИ ДИ СЕК" ХК |
|||
14 |
"НИКИ"ХХК |
2014.04.09 №115 |
"БИ ДИ СЕК" ХК |
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |