Эх сурвалж : ikon.mn Нийтлэгдсэн : 2015.11.03 |
Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа: Ил тод байдлын тайлангаа гаргасан компаниудын тоо 2012 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна.
Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын Үндэсний чуулган өнөөдөр Корпорэйт зочид буудалд эхэллээ. Манай улс 2006 оноос энэхүү санаачлагад нэгдэж эхэлсэн бөгөөд Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаж байгааг уг зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа онцолсон юм.
Чуулганы зорилго нь ОҮИТБС-ын сургамж, үр дүнг хэлэлцэж, дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулахад оролцогч талуудаас санал, зөвлөмж авахад оршиж байгаа юм байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд УИХ, Засгийн газар, яам, агентлаг зэрэг төр засгийн төлөөлөгчид,орон нутгийн засаг захиргаа, иргэдийн хурлын төлөөлөгчид, олборлох үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн бус байгууллага, эвсэл, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, хэвлэл, мэдээллийн ажилтнууд, судлаачид зэрэг олон талын төлөөлөл бүхий 200 гаруй оролцогчид санал бодлоо солилцох юм.
Өнөөдрийн чуулганыг нээж Уул уурхайн сайд, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга Р.Жигжид үг хэлэв.
Монгол Улс ОҮИТБС-ыг 2006 оноос хэрэгжүүлж, тайлан гаргаж, хэрэгжүүлж ирлээ.
Дэлхийн 50 гаруй орон энэ санаачлагыг хэрэгжүүлэх болсон нь энэхүү санаачлагын ач холбогдлыг ойлгож, өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж байгаагийн нэгэн илэрхийлэл гэж ойлгож байна.
Монгол Улсын Засгийн газраас Геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, эрх зүйн орчныг боловронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд Ашигт малтмалын нөөцийн тайлангийн олон улсын стандартын хороонд Монгол Улс найм дахь гишүүнээр элсэн орсон нь Ази тивдээ анхдагч боллоо.
Ингэснээр хөрөнгийн зах зээлээс Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, үндэсний мэргэжилтнүүдээ олон улсын хэмжээнд ажиллуулах боломжийг нээж өглөө.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг сум орон нутагт нь шууд хуваарилах зохицуулалтыг төсвийн тухай хуульд тусгаж өгснөөр орон нутагт орох орлого нэмэгдэх боломжтой болж байна.
Цаашид Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Үндэсний Геологийн алба байгуулах, Геологийн мэдээллийн санг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Нээлтийн үг хэлсний дараа дараа “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга Монгол Улсад” сэдвээр Монголын ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр ОҮИТБС-д Монгол Улс нэгдэх болсон бодлогын үндэслэл нь “Төрөөс эрдэс баялгрийн салбарт баримтлах бодлого нь хувийн хэвшилд түиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ойрын болон дунд хугацааны эдийн засгийн тэнцвэрт олон тулгуурт бүтцийг бий болгох” хэмээн тайлбарлав.
Хамгийн гол зүйл зарчим нь гурван талын оролцоо буюу Засгийн газар, Компани, Иргэний нийгмийн төлөөлөл юм.
Монголд анх уг санаачлагын хүрээнд анх 64 компани тайлангаа гаргаж байсан бол 2014 онд 990 болтлоо өсжээ.
Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр:
Мөн тэрбээр уг салбарыг ил тод, хариуцлагатай болгоход тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлов. Тухайлбал олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг 1,800 гаруй компаниудын мэдээлэл ил тод болж, мэдээллийг бааз бий болсон ч мэдээллийг ашиглах тал дээр компани болон төрийн байгууллагууд идэвх санаачлагагүй байгааг онцолсон юм. Мөн энэ чиглэлийг өдөрлөг, үйл ажиллагаанд салбарын яам, агентлаг, хэрэгжүүлэгч байгууллагууд, орон нутгийн зөвлөл идэвхгүй оролцож байна гэв. Үүнээс гадна энэ чиглэлийн мэдээлэл орон нутагт хүрэхгүй байгааг хэлж байлаа.
ОҮИТБС-ын олон улсын нарийн бичгийн дарга нарын Зүүн Азийн менежер Алекс Горди “ОҮИТБС-ын өнөөгийн хөгжил, Монгол Улсын дараагийн алхам” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын ОҮИТБС-ын шинэтгэлийн хүрээнд хийж болох ажлуудыг санал болгов. Үүнд Засгийн газрын орлого болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар нотолгоонд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх. Ингэхдээ стратегийн ач холбогдолтой ордуудаг авч үзэх нь илүү ач холбогдолтой болохын дурдав.
Мөн олборлох салбар дахь төрийн оролцоог нарийн тодорхой болгож, мэдээллийн найдвартай байдлыг сайжруулах, үнийн нөлөөлөл ЗГ-ын орлогод ямар нөлөө үзүүлэхийг судлах зэрэг нь чухал байгааг онцолсон юм.
Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа ОҮИТБС-ын Үндэсний чуулганд оролцсоноор компаниудад ямар ашигтай талаар илтгэл танилцуулсан юм.
Түүний өгсөн мэдээллээр ил тод байдлын тайлангаа гаргасан компаниудын тоо 2012 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна.
Энэ асуудал дээр цаашид анхаарахын тулд юун түрүүнд үйл ажиллагаа нь зогссон, X тайлан гаргадаг компаниудыг олж тогтоох, жагсаалтаас хасах шаардлагатай байгаа аж. Мөн материаллаг байдлыг тогтоохын тулд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нь ялгах нь чухал байна гэв.
Компаниудыг оролцоог нэмэгдүүлж, анхаарах асуудлуудыг шийдсэнээр нэр хүн өсөх төдийгүй нийгмийн хариуцлагын арга хэмжээ ил тод болох аж. Мөн орон нутгаас дэмжлэг авч, тэдний итгэлийг олоход чухал нөлөөтэй гэдгийг тэрбээр онцолж байсан юм.
ОҮИТБС-ын оролцооны нэг чухал салбар болох Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, ТАН эвслийн зохицуулагч “Иргэний нийгмийн оролцоо, Үнэлэлт дүгнэлт” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр энэ асуудал дээр иргэний нийгмийн байгууллагууд хяналт, мониторинг, үнэлгээ, судалгаа, дүн шинжилгээ, нөлөөлөл, сургалт, мэдээлэл түгээлт, тусламж дэмжлэг зэргээр оролцоотой байдаг гэдгийг дурдав.
Гэхдээ Иргэний нийгмийн байгууллагуудын оролцооны тулгамдсан асуудлууд байгаа аж. Тухайлбал иргэний нийгмийн тэгш оролцоо орон нутагт хангагдахгүй байна. Учир нь ОҮИТБС-тай хэлэлцүүлэг өрнүүлэх, түүн оролцох шаардагын хэрэгжилтийг ямар нэгэн айдас, болгоомжгүйгээр хийх боломж хумигдмал байгаа гэдгийг онцлов.
Учир нь Иргэний нийгмийн байгууллагуудыг улс төрийн захиалгат байгууллагуудаас ялгаж салгахгүй, үнэтэй зөвлөмж мэдээллийг нь авч хэрэгсэхгүй байгаатай холбоотой гэв.
Мөн 2015 онд санхүүгийн тайлантай холбоотой 11 мянган иргэний нийгмийн байгууллагуудыг улсын бүртгэлээс хасах асуудлуудыг дэвшүүлж байгаа нь “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” тэгш хэрэгжихгүй, ялгавартай хандаж байгааг харуулж байна гэдгийг онцгойлон дурдав.
Цаашид анхаарах асуудлуудын хувьд орон нутгийн зөвлөл дэх иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, шинэчлэн байгуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх шаардлагатай байна. Мөн Иргэний нийгмийн байгууллагуудыг бие даасан, санаачлагатай ажиллахад саад болж байгаа хүчин зүйлсийг судалж, арга хэмжээ авах, үр дүнтэй явуулж байгаа ажлуудыг нь санхүүжүүлэгч байгууллагууд дэмжих шаардлагатай байгаа тухай илтгэлийн төгсгөлдөө дүгнэлээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар оролцогчид үргэлжүүлэн тайлан, ААН, ил тод байдлын мэдээлэл зэрэг сэдвээр салбар хуралдаануудад оролцож санал бодлоо илэрхийлэх юм.
Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |