“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудын цалин

Эх сурвалж : medee.mn

Нийтлэгдсэн : 2015.10.29

“Эрдэнэс Тавантолгой компанийн 30 гаруй ажилтан энэ сарын 19-ний өдөр компанийхаа төв байрандаа суулт зарласан билээ. Ажилчдын мэдээлж буйгаар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн цанхид Австралийн компани гэрээтээр олборлолт явуулдаг байжээ. Дээрх  ажилчдын хувьд Австралийн компанийн удирдлагын дор ажилладаг байсан ч “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байгаа аж. Гэтэл өнгөрөгч даваа гаригт “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч, оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгдсэн байдаг.  Тус компанийн ажилчдын хувьд нэг жил ажиллаад эргээд ирэхэд ажлын байр байх эсэх нь тодорхойгүй, мөн олон жил ажилласан туршлагатай ажилчдыг шилжүүлэн авахдаа шалгаж авна гэснийг эсэргүүцэж буй.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдээлэл хийж, ажилчидтайгаа зөвшилцөж асуудлыг шийдвэрлэсэн. Ажилчдаа өөр компанид худалдаагүй, нэг жилийн хугацаатай ажиллуулахаар болсон" гэж мэдэгдсэн юм. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын төлөөлөл өнөөдөр дахин мэдээлэл хийж, компанийн удирдлагуудтайгаа ямар ч зөвшилцөлд хүрээгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компаний удирдлага ажилчдын хоорондох үл ойлголцол  даамжирч байгаа бололтой.  Тус компанийн удирдлага, хэлтэс албадын дарга нарын авдаг цалингийн тухай мэдээлэл эхнээсээ дэлгэгдэж эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төв оффис болон Уурхайн удирдлагуудын сарын цалин 3.6-12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, тус компаний гүйцэтгэх захирал 12 сая төгрөгийн цалинтай бол үйл ажиллагаа эрхэлсэн, санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн, бүтээн байгуулалт дэд бүтэц хариуцсан дэд захирлууд нь тус бүр 7.2 сая төгрөгийн цалинтай ажилладаг байна. 

Харин Уул уурхайн газрын захирал, Захиргаа хүний нөөцийн газрын захирал, Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны газрын захирал, Нягтлан бодох бүртгэлийн  газрын захирал, Хуулийн хэлтэсийн газрын захирал, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын захирал, Борлуулалт маркетингийн газрын захирал, Ханган нийлүүлэлтийн газрын захирал тус бүр 4.8 сая төгрөгийн цалинтай ажээ.

Удирдлагын түвшинд ажиллаж буй менежер нь 3.6 ся төгрөгийн цалин авч буй юм байна. Энд хуулийн хэлтсийн ахлах л 2.5 буюу хамгийн бага цалинтай нь гээд тооцвол төв оффис болон уурхайн удирдлагуудын нийт цалин 124 сая төгрөг байдаг байна. Уурхайн менежментийн багийнхны нийт цалин 55.8 сая бөгөөд 2.4-6.6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд урамшуулал илүү цагаа бодвол чамлахааргүй цалин авдаг ажээ.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ ХҮЛЭЭЖ БОЛЗОШГҮЙ-

Хөдөлмөрийн тухай хуулийн 56.2-т “Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй”  гэж заасны дагуу Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайгаас олборлолт явуулахгүй байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани 200 гаруй ажилтандаа үндсэн цалингийн 60 хувийг олгож байна.

Тус компанийн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр уруудсаар байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн эрсдэл хүлээж болзошгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, сул зогсолтын улмаас олгож байгаа 60 хувийн цалинг урт хугацаанд олгох боломжгүй, олборлолтоо эхлүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэйг эх сурвалж хэлж байна.

Энэ дагуу тус компани Хятадын “TT JV CO” компанитай зүүн Цанхид олборлолт явуулах Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг үзэглэхээр зэхэж байна. Гэвч, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон зарим заалтыг эсэргүүцэж, өчигдөр дахин хэвлэлийн бага хурал зарлалаа. Дээрх гэрээний дагуу 203 ажилтан “TT JV CO” компанид шилжин, нэг жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой, цаашид хэрхэх нь тодорхойгүй учраас энэ гэрээг байгуулах ёсгүй гэж үзсэн хэвээр байгаа юм.

Мөн компанийнхаа ТУЗ-тэй бүх ажилтаны хурал хийж, нэгдсэн ойлголтод хүрээгүй, компани нэгэнт эдийн засаг, ялангуяа нүүрсний зах зээл хүнд байгаа үед 200 гаруй ажилтныг Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулах Хятадын “TT JV CO” компанид шилжүүлэхээс өөр арга байхгүй гэж мэдэгдсэн тул цаашид хамтын гэрээ хийх бус бүрмөсөн     гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Тус компанийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн ажилчдын шаардлагыг нэмж тусгах нь хүндрэлтэй гэж үзжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид эхлээд сарын 15 сая төгрөгийн цалинтай захирлууд цалингаасаа татгалзах ёстойг хэлж байна. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн