“Багануур” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж 1000 тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр боллоо.

Эх сурвалж : www.baganuurmine.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

“Багануур” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж 1000 тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр боллоо.

2014.10.08-ны өдөр компанийн ТУЗ-ийн хурал хуралдаж 8 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Эдгээрийн нэг нь дүүргийн зорилтот бүлгийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх асуудал байсан юм.

ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу дүүргийн зорилтот бүлгийн айл өрхөд 1000 тонн нүүрс хөнгөлөлттэй үнээр  нийлүүлэхээр болж дүүргийн засаг даргатай  хамтран ажиллах гэрээ байгуулан  өнөөдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж  нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд заасны дагуу “Багануур” ХК  нэг  тонн нүүрсийг 22500 төгрөгөөр нийлүүлэх бөгөөд ЗДТГ-аас нүүрс худалдаалах цэгүүдээр дамжуулан зорилтот бүлгийн айл өрхүүдэд нүүрс хүргэх зохион байгуулалтын асуудлыг хариуцах юм. Хямд үнээр нийлүүлэгдэж байгаа 1000 тонн нүүрсийг сард 200 тонноор тооцон борлуулах цэгүүдэд хүргэх бөгөөд цаг агаарын байдлаас шалтгаалж сард нийлүүлэх нүүрсний хэмжээг өөрчилж болохоор заасан юм. Гэрээгээр 1 шуудай нүүрсний үнийн дээд хязгаарыг 1800 төгрөг байхаар тогтоосон.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж “Багануур”  ХК нь нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, асрах хүнгүй ганц бие ахмад настан, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх боломжоор хангасанд баярлаж байна” хэмээн онцлон хэллээ. Харин гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Багануур ХК нь дүүргийнхээ иргэдийг дэмжих, төр захиргааны байгууллагатай хамтран ажиллахад анхаарч байна. 2014 онд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй гэрээ байгуулан ажилчдынхаа нормын хувцасыг дүүрэгтээ үйлдвэрлүүлж байгаа бол энэ удаа хямд үнээр нүүрс нийлүүлэх гэрээг байгууллаа” гэж хэллээ. Нүүрс нийлүүлэх ажил маргаашнаас эхэлнэ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн