Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2015.10.15 |
Татварын газарт өртэй 5418 аж ахуй нэгж, Нийгмийн даатгалд өртэй 3000 аж ахуй нэгж дансаа хаалгаад байна.
Эдийн засаг хумигдаж, иргэдийн халаас нимгэрэхийн хэрээр төсвийн орлогоо бүрдүүлэх гэсэн төрийн бодлого нарийсч байна. Учир юу вэ гэвэл Монгол Улсын хэмжээнд нийт 8418 аж ахуй нэгж өртэй гэх шалтгаанаар зарлагын дансаа хаалгахад хүрчээ. Үүний 3000 нь нийгмийн даатгалын шимтгэл, тайлангаа өгөөгүй өр авлага үүссэний улмаас хаалгасан байгаа юм. Хямралаас гарах арга зам бол үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих явдал шүү дээ гэж эдийн засагчид хэлдэг. Гэтэл төрийн байгууллагууд “харгис” аргаа хэрэглэсээр байна. Хямралын шуургыг арай ядан сөрж яваа тоотой хэдхэн аж ахуй нэгжээ татварын болон ниймгийн даатгалын өр авлагаар нь дарамталж, дансыг нь хаах нь зөв үү?
Ямар хуулийн дагуу данс хаадаг талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого шимтгэл бүрдүүлэлтийн албаны дарга н.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
- Нийгмийн даатгалд төлөх ёстой өр авлагыг ямар зарчмаар барагдуулж байна вэ?
- Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа аж ахуй нэгжүүд хуульд заасан хугацаандаа багтаж тайлан, шимтгэлээ өгөх ёстой. Хоёр сараас дээш хугацаа хэтэрвэл эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлдэг. Үүний дараа улсын байцаагч уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлж, хэзээ өрөө барагдуулах тухай амлалт, хүсэлтийг албан бичгээр гаргуулан авна. Ингээд ч өр авлагаа барагдуулахгүй бол улсын байцаагчийн зүгээс хугацаатай албан шаардлага хүргүүлдэг. Харин дараа нь ёстой данс хаах арга хэмжээ авна даа. Эцсийн шатанд авдаг арга хэмжээ нь шүүхэд нэхэмжлэх гаргах юм.
- Эдийн засгийн хямрал нүүрлэж зарим байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүйд хүрээд байна. Гэтэл зарлагын данс хаах нь зөв үү? Нийгмийн даатгалын тухай хуулинд данс хаах тухай хуулийн заалт байдаг юм уу?
- Нийгмийн даатгалын улсын байцаагч дээр дурьдсан арга хэмжээг шат дараатай аваад байхад өрөө барагдуулалгүй хугацаа хэтэрвэл эцэст нь банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаадаг. Энэ тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-т тодорхой заасан байгаа. Тодруулбал тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсооно гээд заагаад өгчихсөн байгаа.
- Тэгвэл цалингаа тавьж чадалгүй хоёроос дээш сар болчихсон аж ахуй нэгж яах ёстой вэ? Зарим байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүй байхад зарлагын данс хаачихлаа гэдэг шүү дээ.
- Цалин олгоогүй бол тайлан өгөхгүй байж болно. Гэхдээ манай байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож байна, цалин өгөх боломжгүй байна гэсэн албан тоотыг харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх ёстой. Ийм мэдэгдэл ирүүлээгүй тохиолдолд авах ёстой арга хэмжээг шат дараатай авч данс хаадаг. Түүнчлэн мэдэгдэл албан тоот ирүүлээгүй байж зарлагын данс хаалаа гэж байгаа нь цэвэр аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүй үйлдэл юм.
- Хугацаа хэтэрсэн өр авлагад тооцож байгаа алдангийн хэмжээ хэд вэ?
- Төлөөгүй шимтгэлийн 0,3 хувийн алданги тооцдог.
Татварын газарт өртэй 5418 аж ахуй нэгж, Нийгмийн даатгалд өртэй 3000 аж ахуй нэгж дансаа хаалгаад байна.Эдийн засаг хумигдаж, иргэдийн халаас нимгэрэхийн хэрээр төсвийн орлогоо бүрдүүлэх гэсэн төрийн бодлого нарийсч байна. Учир юу вэ гэвэл Монгол Улсын хэмжээнд нийт 8418 аж ахуй нэгж өртэй гэх шалтгаанаар зарлагын дансаа хаалгахад хүрчээ. Үүний 3000 нь нийгмийн даатгалын шимтгэл, тайлангаа өгөөгүй өр авлага үүссэний улмаас хаалгасан байгаа юм. Хямралаас гарах арга зам бол үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих явдал шүү дээ гэж эдийн засагчид хэлдэг. Гэтэл төрийн байгууллагууд “харгис” аргаа хэрэглэсээр байна. Хямралын шуургыг арай ядан сөрж яваа тоотой хэдхэн аж ахуй нэгжээ татварын болон ниймгийн даатгалын өр авлагаар нь дарамталж, дансыг нь хаах нь зөв үү?
Ямар хуулийн дагуу данс хаадаг талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого шимтгэл бүрдүүлэлтийн албаны дарга н.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
- Нийгмийн даатгалд төлөх ёстой өр авлагыг ямар зарчмаар барагдуулж байна вэ?
- Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа аж ахуй нэгжүүд хуульд заасан хугацаандаа багтаж тайлан, шимтгэлээ өгөх ёстой. Хоёр сараас дээш хугацаа хэтэрвэл эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлдэг. Үүний дараа улсын байцаагч уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлж, хэзээ өрөө барагдуулах тухай амлалт, хүсэлтийг албан бичгээр гаргуулан авна. Ингээд ч өр авлагаа барагдуулахгүй бол улсын байцаагчийн зүгээс хугацаатай албан шаардлага хүргүүлдэг. Харин дараа нь ёстой данс хаах арга хэмжээ авна даа. Эцсийн шатанд авдаг арга хэмжээ нь шүүхэд нэхэмжлэх гаргах юм.
- Эдийн засгийн хямрал нүүрлэж зарим байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүйд хүрээд байна. Гэтэл зарлагын данс хаах нь зөв үү? Нийгмийн даатгалын тухай хуулинд данс хаах тухай хуулийн заалт байдаг юм уу?
- Нийгмийн даатгалын улсын байцаагч дээр дурьдсан арга хэмжээг шат дараатай аваад байхад өрөө барагдуулалгүй хугацаа хэтэрвэл эцэст нь банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг хаадаг. Энэ тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-т тодорхой заасан байгаа. Тодруулбал тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсооно гээд заагаад өгчихсөн байгаа.
- Тэгвэл цалингаа тавьж чадалгүй хоёроос дээш сар болчихсон аж ахуй нэгж яах ёстой вэ? Зарим байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүй байхад зарлагын данс хаачихлаа гэдэг шүү дээ.
- Цалин олгоогүй бол тайлан өгөхгүй байж болно. Гэхдээ манай байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож байна, цалин өгөх боломжгүй байна гэсэн албан тоотыг харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэх ёстой. Ийм мэдэгдэл ирүүлээгүй тохиолдолд авах ёстой арга хэмжээг шат дараатай авч данс хаадаг. Түүнчлэн мэдэгдэл албан тоот ирүүлээгүй байж зарлагын данс хаалаа гэж байгаа нь цэвэр аж ахуй нэгжүүдийн хариуцлагагүй үйлдэл юм.
- Хугацаа хэтэрсэн өр авлагад тооцож байгаа алдангийн хэмжээ хэд вэ?
- Төлөөгүй шимтгэлийн 0,3 хувийн алданги тооцдог.
Татварын газарт өртэй 5418 аж ахуй нэгж, Нийгмийн даатгалд өртэй 3000 аж ахуй нэгж дансаа хаалгаад байна.
Ярилцсан Т.ДАВААНЯМ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |