Улсын Их Дэлгүүрийн хувьцааны ханш долоо хоногийн хугацаанд 66 хувиар өслөө

Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо

Нийтлэгдсэн : 2015.10.14

Хорооны арга хэмжээ нь зах зээлд эерэг нөлөө үзүүллээ

Санхүүгийн Зохицуулах хороо Номин Холдинг болон УИД-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлүүд нь хууль зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзээд жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгвэл Хорооноос авч буй энэ арга хэмжээ нь зах зээлд эерэг нөлөө үзүүллээ гэж мэргэжлийн оролцогчид дүгнэж байна. Тухайлбал, “Би Ди Сек”  Үнэт цаасны компани өнгөрсөн долоо хоногт Улсын Их Дэлгүүр ХК-д судалгаа хийж, дунд хугацаанд тус компанийн хувьцаа 2000 төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн байна. Би Ди Сек-ийн тооцооллоор Улсын Их Дэлгүүрийн  одоогийн зах зээлийн үнэлгээ нь 19,5 тэрубм төгрөг байгаа хэдий ч зөвхөн барилга нь 88 тэрбум төгрөгт хүрч үнэлэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, түрээсийн үнээ зах зээлийн ханшид хүргэсэн тохиолдолд жилийн цэвэр ашиг нь 9 тэрбум төгрөг байхаар харагдаж байна гэжээ. Мөн Би Ди Сек нь Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийг эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь маш зөв. Энэ нь зөвхөн УИД ХК-ийн хувьд биш Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бусад компаниудад ч хамааралтай гэж үзэж байна хэмээн судалгааныхаа дүгнэлтэд дурдсан байна.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн