Нийтлэгдсэн : 2015.09.25 |
Голомт банк ирэх 20 жилийн зорилтоо Дэлхийд өрсөлдөх Монголын банк болно гэж тодорхойллоо.
Энэ онд 20 жилийн ой нь тохиож буй Голомт банк, эдүгээ дэлхийд хүндлэгдсэн нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, олон жилийн дадлага туршлага бүхий хариуцлагатай, найдвартай банк болон төлөвшиж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ бүх амжилтын үндэс нь компанийн сайн засаглалтай салшгүй холбоотой юм.
Тус банкны хамт олон ирэх 20 жилийн зорилтоо “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАНК” байна гэж тодорхойлоод байгаа.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, компанийн засаглалын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Голомт банк Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) “Компанийн засаглалын зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагаа”-ны гэрээг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд банкны бүхий л түвшинд урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахуйц өндөр үр ашиг бүхий, засаглалын хэлбэрийг бий болгоход хоёр тал ажиллах юм.
Гэрээг үзэглэх ёслолын арга хэмжээнд Голомт банкны Гүйцэтгэх захирал хатагтай Л.Оюун-Эрдэнэ болон ОУСК-ийн Зүүн Азийн бүсийг хариуцсан Дэд захирал ноён Саймон Андрьюс, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Туеэн Нгуэн нар оролцлоо.
Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн онд л гэхэд дэлхийн 14 000 гаруй санхүүгийн байгууллагатай хамтран ажилласан өндөр нэр хүндтэй байгууллага юм
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |