УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ
Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо
Нийтлэгдсэн : 2015.08.14 |
|
Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Түшиг траст” ХХК-ийн харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр бусад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлэх ажлын хэсгийг Хорооны даргын 2015 оны 8 д
Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Түшиг траст” ХХК-ийн харилцагчдыг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр бусад тусгай зөвшөөрөлтэй компаниудад шилжүүлэх ажлын хэсгийг Хорооны даргын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаар тушаалаар байгуулаад байна.
Иймд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Түшиг траст” ХХК-ийн харилцагчдыг шилжүүлэн авах сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн компани Хорооны 2008 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус Хорооноос байгуулсан ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, холбогдох харилцагчдыг шилжүүлэх болно.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ