Эх сурвалж : www.time.mn Нийтлэгдсэн : 2015.06.29 |
Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаанаар 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар гурван жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг Хорооны хурлаас гаргажээ. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасаж, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай. Иймд гуравдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэсэн байна. Мөн тус хуралдаанаар ХААН банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу өмнө нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад байсан юм. Харин ХААН банкны тухайд өнгөрсөн оны 12 дугаар сард тус Хороонд кастодианы үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ ирүүлжээ. Хорооны зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон журамд заасан бусад нөхцөлийг хангасан эсэхийг судлаад энэ удаагийн хуралдаанаараа хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр ХААН банк Монгол Улсад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан үнэт цаасыг хадгалах, эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх гурав дахь банк нь болоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |