Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.06.19 |
Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх тал дээр манай улс түлхүү анхаарч буй ч хөгжлийг хурдасгах шаардлага нь зайлшгүй юм.
Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудал, түүний цаашдын хөгжлийг тодорхойлохын тулд Японы туршлагаас суралцах, дотоодын компаниудтай санал солилцох зорилгоор “IPO болон давхар бүртгэл” сэдэвт чуулга уулзалтыг 2015 оны зургадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь ЖАЙКА болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг, мэргэжлийн холбоод, олон улсын агентлагууд болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцох юм. Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, IPO болон давхар бүртгэлийн ач холбогдол, Япон улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлсэн үндэсний компаниуд зэрэг сэдвээр сонирхолтой олон илтгэл хэлэлцүүлэх юм. Монголд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгон үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Энэ нь санхүүгийн зах зээлийн тэнцвэрт байдлыг бий болгох сайн талтай юм. Дээрх арга хэмжээ нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлыг оролцогч талууд хэлэлцэж зөв хөгжлийн замыг тодорхойлоход чухал ач холбогдол өгнө гэдгийг зохион байгуулагчид онцоллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |