ТОП-20 ХК засаглалаа сайжруулах талаар хамтран ажиллахаар боллоо

Нийтлэгдсэн : 2015.06.17

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нийт 237 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Харин Монголын хөрөнгийн биржийн зүгээс эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, хагас жилийн нийт арилжааны дүн мэдээлэл зэргийг үнд

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нийт 237 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Харин Монголын хөрөнгийн биржийн зүгээс эдгээр компаниудын  зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, хагас жилийн нийт арилжааны дүн мэдээлэл зэргийг үндэслэн гурван зэрэглэл болгон ангилж эхэлсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр ангилалд багтсан хувьцаа гаргагч аж ахуй нэгж байхгүй байгаа ч хоёдугаар ангилалд 89, гуравдугаар ангилалд 148 компани бүртгэгдээд байна. Харин эдгээрээс МХБ ТОП-20 аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж, компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тунхаг бичгийг 2014 оны 12-р сарын 24-нд байгуулсан. Тунхаг бичигт хувьцаат компаниуд нь Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн ил тод байдал, зохистой хариуцлагатай, хяналттай, эрх тэгш байдлыг бүрдүүлэхээр амлаж ТОП-20 хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга нар гарын үсэг зурсан юм. Тэгвэл дээрх тунхаг бичгийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд  СЗХ, МХБ, Компанийн засаглалын Үндэсний зөвлөл болон ТОП-20 хувьцаат компанитай хамтран Тунхаг бичгийн хүрээнд хийгдэх ажлыг ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нартай уулзалт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр ТОП-20 хувьцаат компаниудын засаглалын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагуудаас хэд хэдэн зөвлөмжүүдийг өгсөн байна.  Энэ удаагийн хуралд ТОП-20 ХК-иудаас МЦХ ХК, Дархан нэхий ХК, Говь ХК, Женко тур бюро ХК, Талх-Чихэр ХК, Мах Импекс ХК, Гермес центр ХК, Материал Импекс ХК, Монголиан Девелопмент Ресорсус ХК, Баянгол зочид буудал ХК-иуд оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар МХБ дээр ангилал тогтоож, хувьцаат компаниудын үйл ажиллагааг үнэлж байгаа ч засаглалын хувьд хувьцаат компани /ХК/, хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ ямар ч ялгаагүй болчихоод байгааг СЗХ-ны гишүүн, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр дурьдсан. 2013 онд ТОП-20 ХК-д засаглалын үнэлгээ хийхэд 27,5% гарсаныг гадаадын орон ч гэсэн мэдсэн байгаа. Мөн ТОП-20 ХК-иудын санхүүгийн үзүүлэлт ч тааруу байгаа нь хувьцаа гаргасан ч гэсэн банкнаас их хэмжээний зээл авч байгаа байдал нь нийт хөрөнгөд ногдох өр төлбөрийн хувь хэмжээ 45% байгаагаас илт байгаа юм. Энэ нь хөрөнгийн зах зээл дорвитой хөгжиж чадахгүй байгаагийн нэг илрэл гэдгийг онцолсон. Иймээс ч хувьцаат компаниуд засаглалаа сайжруулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчдийнхээ эрх болоод оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг тодотгосон юм. МХБ-ийн нэгдүгээр ангилалд орохын тулд ХК-иуд нэн тэргүүнд засаглалаа сайжруулах нь гол тулгамдаж байгаа асуудал гэдгийг онцлоод энэ чиглэлд ч цаашид КЗҮЗ-аас хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нар, НБД, хувьцаа эзэмшигчид, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг танилцуулсан.

Тунхаг бичгийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллах вэ?

Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Үндэсний зөвлөлийн зүгээс холбогдох хууль, журмыг сайжруулахад оролцож ирсэн бөгөөд 2014 оны 5-р сард Компанийн засаглалын кодексийг баталж ХК, ТӨХК, Арилжааны банк, Даатгалын компани зэрэг олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн, нийтийн ашиг сонирхолын төлөө ажилладаг бизнесийн байгууллагуудаар хэрэгжилтийг хангуулахаар нэлээд ажил хийж байгаа. Цаадид энэ тал дээр илүү ач холбогдол өгүүлэх зорилгоор дээрхи компаниудын засаглалд үнэлгээ өгч олон нийтэд мэдээллэх тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул ТОП-20 ХК-иудаас эхлэж байгаа юм байна. КЗҮЗ-ийн зүгээс Монголын хөрөнгийн зах зээлийн нүүр царай болсон эдгээр 20 компаниудыг засаглалыг сайжруулах зорилгоор өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа хийх, санал авч нарийвчилсан сургалтыг явуулах, үнэлгээ хийж зөвлөгөө өгөх мөн олон нийтэд ил тод мэдээллэх байдлыг хангуулахаар ТВ-ийн сайн засаглал нэвтрүүлэг, сэтгүүл гаргах зэргээр илүү тулж ажиллах боломжтойг дурдсаны дагуу хүрэлцэн ирсэн 10 компанийн төлөөлөл зөвшөөрч хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах холбогдох зардлыг гаргаж ажиллах боломжтой талаараа дурьдсан байна. Хүрэлцэн ирж амжаагүй үлдсэн 10 компанийн төлөөлөлтэй удахгүй уулзаж бүх ТОП-20 компанийг хамрагдуулсан томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллах болж байна.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн