Нийтлэгдсэн : 2015.06.03 |
Уул уурхайн яамны дэргэд байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюутолгой ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа юм.
Уул уурхайн яамны дэргэд байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюутолгой ТЭЗҮ-д үнэлэлт, дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаа юм. Оюутолгойн ТУЗ-өөс тодотгол хийсэн ТЭЗҮ-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн. Хуулиараа бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хөндлөнгийн шинжээчид гурван сарын хугацаанд танилцаж, дүгнэлтээ олон нийтэд танилцуулах ёстой. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд уурхайн салбарт олон жил ажилласан шинжээчид багтаж байгаа юм. Тухайлбал, Уул уурхайн үндэсний ассосиацийн тэргүүн Алгаа, уул уурхайн инженер Галсандорж, Дамба тэргүүтэй хөндлөнгийн шинжээчид ажилласан. Шинжээчдийн багийн ахлагчаар Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Энхбаяр ажиллаж байгаа юм. Түүний хэлснээр хөндлөнгийн шинжээчид Оюутолгойн ТЭЗҮ-ийг судалж, дүгнэлтээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байгаа гэв. Энэ долоо хоногт багтаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж Оюутолгойн ТЭЗҮ-д хийсэн шинжээчдийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулах юм байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулсаны дараагаар Оюутолгойн удирдлагууд ТУЗ-д санал танилцуулж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд нэг шат ахих юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |