Засгийн газар 1 тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргахаар боллоо

Нийтлэгдсэн : 2015.05.29

Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Санги

Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа бонд гаргахаар шийдвэрлэсэн байна. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн учир олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж харна хэмээн Засгийн газраас үзжээ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн